Энтертайнмент

“Playtime” хөгжмийн наадмыг 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгох болон тус наадам төвтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой "Playtime" хөгжмийн наадмыг 20 дахь удаагаа зохион байгуулахаар бэлдэж байна. Цар тахлын улмаас хоёр жил завсарлаад байсан уг наадам энэ удаад олон гайхалтай уран бүтээлчид, цоо шинэ тайз, илүү тав тухтайгаар иргэн ирэхээр зэхэж байгаа аж.

Цар тахлын дараа олон онцлогтойгоор эргэн ирж байгаа наадмын 20 жилийн ойн хүрээнд “Time to play” баримтат кино,”Road to 20” үзэсгэлэн нийтэд хүргэсэн бөгөөд наадмын түүхэн замналыг өгүүлэх зурагт хуудас, 100 гаруй гэрэл зураг, баримтат кино, фэстивальд зориулсан хувцас загварын цуглуулга, тусгай инсталляц зэргийг үзэх боломжтой. “Road to 20” үзэсгэлэн тавдугаар сарын 31-ны өдрөөс зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэл Q Art галерейд үргэлжилж дуусжээ.

2022 оноос эхлэн “Playtime” фэстивалийг дөрвөн хоногийн турш зохион байгуулахаар болж байгаа бөгөөд энэ жил долдугаар сарын 7,8,9,10-ны өдөр зохион байгуулна.Тиймээс зөвхөн бүтэн дөрвөн өдрийн тасалбар худалдаалах бөгөөд нэг хүн хамгийн ихдээ дөрвөн ширхэг тасалбар худалдан авах боломжтой.

Цар тахлын улмаас цуцалсан 2020 оны “Playtime” фэстивалийн тасалбарыг авсан байсан хүмүүсийн тасалбар идэвхтэй бөгөөд буцаах хүсэлт ирүүлээгүй тохиолдолд 2022 оны “Playtime” наадмын дөрвөн өдрийн тасалбараар шинэчлэн илгээх аж. Тасалбарыг  https://playtimefestival.com/ -ээс худалдан авах боломжтой юм.

Н. АНУДАРЬ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button