НийгмийнУЛС ТӨР

Орхоны ЭМГ-ын дарга асан Ц.Мөнхцэцэг төсвийн мөнгө завшсан хэргээр шалгуулж байна

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан Ц.Мөнхцэцэгийг төсвийн мөнгө завшсан хэргээр шалгаж байна.

Анхан шатны шүүхээс түүнд нийтийн албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан төсөв захирагч төсвийн  хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах замаар хөрөнгө завшиж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаагаад байна. Түүнийг дараах хэргүүдэд холбогдуулан шалгаж буй юм.

Ц.М нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тэмбүүг устгая” аяны хүрээнд зарцуулагдах байсан 5.190.00 төгрөгийн санхүүжилтээс 4.400.000 төгрөгийг “Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээ, тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ, сургалт семинарыг телевизийн мэдээллийн хөтөлбөрт бэлтгэх, мөн зар түгээх, цаг үеийн холбогдолтой нэвтрүүлгийг шууд дамжуулах” талаар Орхон аймгийн “EBS” телевизийн захирал Х.М-тай 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээнд заагдсан мөнгөнөөс 2.460.000 төгрөгийг тус газрын эдийн засагч Д.О-н Хаан банкны дансаар дамжуулан авсан,

2019 оны 06 дугаар сард “Улаан бурхан”-ны вакцины 1.500.000 төгрөгөөс 1.117.000 төгрөгийг “Эрдэнэт Сэлбэ” ХХК-руу шилжүүлэн 754.000 төгрөгийг нярав Л.Д-р дамжуулан бэлнээр гаргуулан авч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2020 оны 03 дугаар сард “Корона вирус”-ийн цар тахлын үеийн онцгой байдлын нөхцөлд илүү цагаар ажилласан гэж өөртөө тушаал гарган 102 цагийн урамшуулал болох 946.389 төгрөгийг гаргуулан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-07 08:39

Илэрсэн нь энэ болохоос ийм юм өчнөөн шүү

Их мэдэх
Их мэдэх
2022-06-07 11:34

Энэ гэхдээ дэндүү даварчихсан авгай . Мөн их юм гарна даа

Зочин
Зочин
2022-06-07 15:03

Буруу, гэхдээ л жижигхэн жараахай байна. Коронагийн үетэй холбогдуулан хаа сайгүй их зүйл гарна.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2022-06-07 23:03

Эмчээ хииж бхйхдаа ачтайхан зантай эмч байсан сүүлдээ нилээн сэхүүн болсон байсан иөнгөтэй болчихоод тиим байж л дээ �######�уул

Зочин
Зочин
2022-06-08 16:46

Хулхи нь байна. Жинхэнэ бол ланзгар авна даа.

Холбоотой мэдээ

Back to top button