Нийгмийн

“Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай чиглэлд хэсэгчилж зам хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг зургадугаар сарын 11-нд буюу бямба гарагт зохион байгуулна. Өмнө нь Тэрэлж, Цонжин болдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил  Сүхбаатарын талбайд өрнөх юм.

Зургадугаар сарын 11-ний өдөр мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парад жагсан орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00  цагийн хооронд хэсэгчилж  зам хаана. Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн хяналтын газраас 30 цагдаагийн албан хаагч ажиллаж, замын зохицуулалт хийхээр болжээ.

Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно. Мөн мото клуб,  алдартай тамирчдыг танилцуулах юм. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулна. Хөдөө, орон нутаг 21 аймгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид  оролцох юм.

ТАЛЫН САЛХИ” ОЛОН УЛСЫН МОТО ФЕСТИВАЛИЙН ХӨТӨЛБӨР

2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр                                          Улаанбаатар хот

ХугацааАрга хэмжээ
09:00-12:00“Буянт-Ухаа” нисэх буудлын талбай
12:00-13:00Мото сонирхогчдын парад
11:00-21:00Мото дагалдах хэрэгслийн үзэсгэлэн худалдаа, халуун хоол ундааны үйлчилгээ, өргөн зугаалга, фото болон бусад үйлчилгээ /Д.Сүхбаатарын талбай/
13:00-14:30Жанжин Д.Сүхбаатарын талбайд оролцогч клубүүд байрлана
14:30-14:45Нээлт /хөтлөгч нээнэ/- Улаанбаатар театр /сэрсэн тал/
14:45-15:30МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үг хэлнэ. Шагнал гардуулна.
15:30-16:00Урлагийн тоглолт- Улаанбаатар театрЦиркийн үзүүлбэр
16:00-17:00Оролцогч клубүүдийн танилцуулга, мэндчилгээХовор нандин мотоциклын танилцуулга
17:00-18:00Тэмцээн уралдаан /мото уран жолоодлого, олс таталт, гар барилдаан, мото үзүүлбэр/
18:00-19:00Хүндэд зочид, мото спортын ахмад тамирчдаа тайзнаа алдаршуулах арга хэмжээ, наадамд оролцсон клубүүдэд батламж гардуулах
19:00-21:00Еntertainment хөтөлбөрЯзгуур урлаг: Хөсөгтөн, Онгод, Улаанбаатар театрАмьд хөгжим: Никитон, Нисванис, Наран, Отгоо, Булсара, lemons, Аравт, Growls of Clown, Rec On, U.F.O, The Tourists, Vagabond, Morning starHip Hop: Wolfizm, Don dior, limit king, RookieЦиркийн үзүүлбэрГалын үзүүлбэр
21:00-22:00DJ/диско/
22:00Хаалтын үйл ажиллагаа /Салют/

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2022-06-09 16:02

хүрэлсүхийг чөлөөтэй нэвтрүүлэх

Холбоотой мэдээ

Back to top button