Нийгмийн

Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль эхэллээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/53 дугаар тушаалаар тус газрын бүтцийн нэгжүүдийн алба хаагчдын "Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагаа"-ны дадлага сургууль өнөөдөр /2022.06.09/ Баянзүрх дүүргийн 20-дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын Хар усан тохойд эхэллээ.

Дадлага сургуулийг НОБГ-аас 12 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд алба хаагчдын усанд сэлэх чадварыг сайжруулах, голын усны аюулаас ард иргэдийн амь насыг авран хамгаалах, техник багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдлыг шалгах юм.

Дадлага сургууль гурав хоног үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button