НИЙГЭМ

"Мэс заслын алдаанаас болж саажилттай болсон хүүгийн хэрэг шийдэгдсэнгүй"

Баянхонгор аймгийн иргэн Б.Мөнхтогоо, Б.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Тэд эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас болж олгойн хагалгаа хийлгэсэн хүүхэд маш хүнд байдалтай гурван жил болсон ч Баянхонгор аймгийн шүүх уг хүү болон гэрийнхэнд нь үйлчлээгүй гэж мэдэгдэв.

М.Эрхэмбаяр хүү 2019 орны таван сард Баянхонгор аймгийн мэс заслын тасагт олгойн хагалгаанд оржээ. Улмаар ухаан оролгүй 19 хоног болсон байна. Мэс заслын алдаанаас болж тархиндаа хүнд гэмтэл авсан нь тогтоогдоод байгаа аж.

Тэд хэлэхдээ, “Хагалгааны дараа хүү ухаан ороогүй тул эмчийн дүгнэлтээр сүрьеэ өвчтэй байж болзошгүй байна гэж үзсэн. Ингээд хүүхдийн нугаснаас ус авч шинжилгээ хийсэн. Уг шинжилгээг хоёр удаа авч гуравдах удаагаа авах гэж байхад нь бид эсэргүүцэж зогсоосон. Сүүлд нь мэдээгүйжүүлэлт нугасаар хийж, унтуулга судсаар хийснээр тархины эд эс гэмтсэн гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Энэ хариугаа бидэнд 4, 5 хоног хэлээгүй. Хүүхэд чинь сүрьеэгийн халдвартай тухай л хэлж байсан. 11 хоногийн дараа бид хүүхдээ Улаанбаатарт хүргэсэн. М.Эрхэмбаяр хүү хагалгаанд орсноос хойш есөн сарын дараа 2020 оны хоёрдугаар сарын 6-ний өдрийн байдлаар таталт өгч турж, дөрвөн мөч нугас нурууны таталттай маш хүнд байдалтайгаар өнөөдрийг хүрлээ" хэмээлээ.

Энэ хагалгаанд олон эмчийн дүгнэлт гарсан. Үүнд “Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн н.Алтанзаяа эмч 12-ос доош насны хүүхэд ерөнхий унтуулга хийнэ гэсэн зөвлөмжтэй байхад, нугасаар мэдээ алдуулалт хийж, давхар судсаар унтуулга хийсэн нь хүүхдийн тархи хүнд гэмтэх шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гаргасан.

Мөн Баянхонгор аймгийн МХГ-ын улсын байцаагч н.Хонгорзулын гаргасан дүгнэлтээр, Хэрэгт Баянхонгор аймгийн прокурор н.Дэлгэрмээ хяналт тавин ажилласан. Ямар нэг хариу гарахгүй удсан учир бид Н.Дэлгэрмаа прокурортой уулзахаар очсон. Тэгтэл өөдөөс “ Та нар баярлаж байна уу. Хүүхэд тань эмч нарын ачаар бие нь сайн болсон байна шүү дээ. Та бүхэн баярлаж байгаа биз дээ” гэсэн тайлбар өгсөн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-13 18:19

Xunii saixan uriig eremdeg zeremdeg bolgochixood aav eejiig ni amidaar tarchlaaj baigaa emch nart xariutslaga tootsox xeregtei

Zochin
Zochin
2022-06-14 05:13

Mongoliin shuuh hohirogchiig yag ingej tavlaj doromjildog unen shudragaar shuusen
gej baidiimuu.

Холбоотой мэдээ

Back to top button