Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Үнэт эдлэлийн наймаа эрхэлдэг эхнэр нөхрийг сарын өмнөөс дагаж байжээ

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үнэт эдлэл хулгайд алдагдсан.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж НЦУГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг гурван цагийн дотор шуурхай илрүүлэн, дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар бид мэдээлсэн.

Хулгайлсан үнэт эдлэл нь 1.2 тэрбумын үнэлгээ бүхий байсан бөгөөд өмнө нь хулгайн хэрэг үйлдэж байсан 22--31 насны есөн этгээд үйлдсэн байжээ.

Иргэн Б-гийн хуьд эхнэртэйгээ үнэт эдлэлийн наймаа хийдэг байсан бөгөөд тухайн этгээдүүд нь тэднийг бүр сарын өмнөөс судалж, улмаар дагаж гэрийг нь мэдэж, үнэт эдлэлээ хаана үлдээснийг нь харж байжээ. Улмаар машиндаа үлдсээсэн үед нь ийн хулгайн үйлдлээ гүйцэлдүүлжээ.

Тиймээс энэ төрлийн наймаа бизнес эрхэлдэг хүмүүс сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-22 08:38

Сонгинохайрхан дүүргийн 3 р хэлтэс мөнгөтэй хүний хэргийг дор нь илрүүлжээ. Гүй яахав ээ баяр хүргэе. Гэхдээ хүчирхийлэл, зодоон цохионы дуудлага, 1 хорооллоор дүүрэн архичин орон гэргүй хүмүүс бусдын эрхэнд х�##�даад байгааг энэ мэт даран иргэдийн амар тайван амьдрах орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Арын хэдэн буудлаа л хүчилдэггүй цагдаагийн газар ш дээ.

Зочин
Зочин
2022-06-23 07:21

Ядарсан хүмүүсийг 3 цагийн хугацаанд л илрүүлдэг. Задарсан хулгайчуудыг 30 жилд илрүүлж чадахгүй юм даа

Zochin
Zochin
2022-06-24 02:21

Ymar mundag ym be shuurhai ajilsan bna shuu ene ercheeree bna shuu amjilt zaluusaa mongoliin tsagdaa nar mundag baharhaj bahdaj yvdag shuu

Холбоотой мэдээ

Back to top button