ЭМДЕГ-ын 27.8 тэрбумыг өгөхгүй гэж маргасан "Чингис хаан" банкны гомдлыг хэлэлцэнэ

Өнөөдөр буюу энэ сарын 23-нд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, “Чингисхаан банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагч буюу "Чингис хаан" банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Дээд шүүх хянан хэлэлцэнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулсныхаа төлөө ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг хувьдаа 80 гаруй сая төгрөгийн хүү бодож авсан нь тогтоогдон, шүүхээс ял сонссон билээ.
Гэвч өнөөдрийг болтол “Чингис хаан банк” Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн мөнгийг буцааж өгөөгүй байна. Сүүлийн үеийн мэдээллээр Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 130 гаруй тэрбум төгрөгийг холбогдох газрууд “Чингис хаан банк”-аас авч чадаагүй байна.
Ковидын улмаас санхүүгийн хүндрэлд орсон ЭМДЕГ тус банкнаас Эрүүл мэндийн даатгалын сангийн 27.8 тэрбум төгрөгийг гаргуулахаар өнгөрсөн жил Иргэний хэргийн шүүхэд ханджээ.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг мөнгийг “Чингис хаан банк” ЭМДЕГ-т өгөх ёстой гэсэн шийдвэр гаргасан боловч “Чингис хаан банк” гомдол гаргаж, ЭМДЕГ-ыг шүүхэд өгснөөр асуудал Улсын дээд шүүхээр хэлэлцэхээр болсон нь энэ юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөн ч их удаж байна даа хөөрхий.
Ичих нүүрэээ элгэндээ наасан шаарнууд шүү
eeeeeeee hooorhiii odoooo yana daaaa
Hezeeee shiidegdeh ym boldoooo hoorhii
хугацаа авч байна одоо төлөх зүйл үлдсэн үү бүгдийг идээд дууссан юм биш үү