ЭРҮҮЛ МЭНД

Сармагчны цэцэг өвчин "хаалга тогшиж", албаныхан "унтаж" байна

Сармагчны цэцэг өвчин дэлхий нийтэд тархаж эхэлсэн. Гэтэл манай улс тайван байдлыг сахисаар өдийг хүрэв. Хил нээгдэж, иргэд дуртай газар руугаа аялж, манайд ирэх жуулчдын урсгал ч чөлөөтэй болсон. Онгоцны буудал дээр тэдэнд эрүүл мэндийн үзлэг хийж, ямар нэг асуумж бөглүүлж байгаа эсэх нь ч тодорхойгүй. Налгар байдалтай байна.

Өчигдөр л гэхэд Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээллээ. Тодруулбал, мягмар гараг /2022.06.21/-т сармагчны цэцэг өвчний халдвар байж болзошгүй хоёр тохиолдол илэрсэн ба эцсийн байдлаар оношыг нь тогтоох ажил үргэлжилж байна.

Гэтэл манай улсын Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-ийнхэн юу ч мэдээгүй юм шиг сууцгаана. Монголчууд хамгийн их зорчдог, Монголд хамгийн ихээр зочилдог солонгосчууд дунд энэ өвчин тархсан байх магадлал өндөр болов. Энэ өвчнийг орж ирэхээс сэргийлэх ямар арга хэмжээ авч байгааг тодруулахаар ЭМЯ болон ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтнууд руу утсаар холбогдсон ч "амралттай, мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх хариултууд өгч, утсаа тасалцгаав.

Он гарсаар өнөөдрийн байдлаар сармагчны цэцэг өвчний халдварын 1.6 мянган тохиолдол бүртгэгдэж, 1.5 мянган хүнд халдварын сэжигтэй тохиолдол байгаа аж. Халдварын улмаас 72 хүн нас бараад байна. Дэлхийн хэмжээнд 39 улсад халдвар илрээд байна. Аюулын харанга манай улсын хаалгыг аль хэдийн тогшиж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button