УЛС ТӨР

Шинэ цэнгэлдэхийн сураг алдарч, хотын дарга хуучныгаа тордож явна

Үндэсний их баяр наадам болоход 14 хоног л үлджээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажилд хотын дарга гар бие оролцож, тэнд ажиллаж буй бөгөөд энэ долоо хоног дуусахад тохижуулж дуусна хэмээж буй юм.

Тодруулбал, Цэнгэлдэх хүрээлэнд 2014 онд хуучин модон сандлуудыг шинэчилж хүн бүр тусдаа суух боломжтой, хуванцар түшлэгтэй сандлаар сольсон байсан. Тэгвэл тэдгээр хуванцар сандал муудсан учир нийт 10500 сандал шинээр сольж байгаа юм байна.

Түүнчлэн цэнгэлдэхийн гадна эрэгтэй 30, эмэгтэй 30 бие засах газрыг шинээр байрлуулж байгаа аж. Ийнхүү манай улс жил бүр наадмаа хийх гэж аравхан мянган суудалтай цэнгэлдэх хүрээлэнг тордож, төсвийн мөнгө үрсээр сууна. Гаднаа модон шахуу жорлонтой гээд бодчих.

Өдгөөгөөс гурван жилийн өмнө 2019 онд шинэ цэнгэлдэх хүрээлэн барих сураг гарч, магнай тэнийлгэж байсан ч сураг алдарчээ. Тодруулбал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд 45 мянган хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэнг Нисэхэд барихаар төлөвлөж байгааг дарга нар мэдээлж байв.

Бээжингийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнг барьсан Хятадын компани Улаанбаатарт 45 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнг барих саналаа ирүүлсэн хэмээж байв. Гэвч одоо сураг ч алга. Хотын дарга хуучин цэнгэлдэхийнхээ сандал, жорлонг сольж явна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ядруу ч болойдоооо хөөрхий

Зочин
Зочин

Голсон юм голд орноо гэж энэ дээ хотын даргаааа

9908
9908

МАН БОЛОН ОЮУЭРДЭНЭ СУМЪЯАБАЗАР НАРЫН ГАРААС АЖИЛ ГАРАХГҮЙ ЭЭ . 100 % ЭРХ МЭДЭЛ НЬ БАЙНА. ХИЙХ АРГАА ОЛОХГҮЙ. ЭХЛЭЭД ХЭДЭН ЦААС УНАГААХАА БОДООД УНЦ МУУ БОЛ БОЛЬЧИХДОГ ҮНДСЭН ТЕХНОЛОГИТОЙ НАМ.

Зочин
Зочин

Ehneeeseee l saihan tordoood ongolchih estoi bsn ym shdeeeee

Зочин
Зочин

ANKHNAAASAAA L INGEH ESTOI BSN YM NIIIGEM HYMRALTAI BAIHAD

Зочин
Зочин

ОДоо яая гэхүү дэээ дарга минь байгаа юмандаа сэтгэл хангалуун амьдар

Зочин
Зочин

хүү е энэ жил наадмыг хэн найруулж байгаа юм болоо

Зочин
Зочин

Эхлээд сайн бодож байж ажлаа хэрэгжүүл Хотын даргаа

Холбоотой мэдээ

Back to top button