НИЙСЛЭЛ

"Өнөр" хорооллын замыг ирэх сарын 4-ний 18:00 цаг хүртэл хааж, засна

Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хорооны авто замын шинэчлэлийн ажил эхэллээ.

Энэ хүрээнд өчигдөр буюу зургаадугаар сарын 27-ны 23:00 цагаас “Өнөр” хорооллын авто замаас Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлаж, долдугаар сарын 4-ний 18:00 цаг хүртэл засвар, шинэчлэлийн ажил хийх юм.

зураг

Тус замд 2010 онд их засвар хийснээс хойш ээлжит засвар хийгээгүй. Бүтцийн эвдрэлд орсон учир нэн тэргүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Зам засварын ажлын хүрээнд авто замын суурь солих, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, явган замын ажил хийнэ. Иймд иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-28 10:04

Зам засварын ажил энэ жил их эрчимтэй явж байна да

Зочин
Зочин
2022-06-28 10:16

Бүтээн байгуул####т маань сайн байна шүү

Зочин
Зочин
2022-06-28 10:38

Сайн байна шдээ

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x