Нийгмийн

ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуулийг 44 гишүүн дэмжсэнээр эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаан пүрэв, баасан гарагт хуралддаг ч энэ долоо хоногт урагшлуулж мягмар гарагт хуралдаж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Дизель түлшний үнэ чинь арай хэтэрлээ. Нийгмийн олонх нь А92 бензин ашигладаг. Тиймээс нийгмийн бухимдлаас айж, тус төрлийн бензиний үнийг нэмэхгүй байна. Харин дизель болон А95, 98 бензиний үнийг огцом нэмж байгаа нь бусад аж ахуйн нэгж болон хувь хүмүүст үнэхээр дарамт болж байна. Нэмбэл адилхан л нэм. Угаасаа цаанаасаа авч байгаа бүтээгдэхүүн нь адилхан л үнэтэй юм билээ. Ингэж ард түмнийг ялгаж, үнийн дарамт учруулдгаа болих хэрэгтэй" гэв.

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж байна.

Тухайлбал, хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тэдгээрийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button