Нийгмийн

ЧУУЛГАН: УИХ-ын дарга Г.Занданшатар цэрэггүй жанжин байж болохгүйг Д.Ганбатад санууллаа

НЭМЭЛТ: 12:27 ЦАГ

Ингээд Д.Ганбат гишүүний гаргасан "Бүлгийн даргыг намаас сонгоно" гэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжихгүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжих эсэх санал хураалт явууллаа.

Улмаар чуулганд суусан гишүүдийн 70.5 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


Ш.АДЬШАА: Д.ГАНБАТ УКРАЙНЫ ИРГЭН ЮМ УУ, ХААНАХЫН ИРГЭН ЮМ БЭ

НЭМЭЛТ: 12:16 ЦАГ

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монголын парламент бол ардчилсан парламент. Олонхоороо шийдвэр гаргадаг. Өнөөдрийн парламентад суудалтай хоёр том нам үйл ажиллагаа явуулж байгаа. АН-ын бүлэгт ямар гай гамшиг тохиолсон бэ гэхээр олонхоороо хуралдах зарчим. Юу хэлснээ мэдэхгүй зөнөсөн өвгөний үгээр явдгаа болих хэрэгтэй. Тиймээс энэ хуулийг өргөн барьсан. Зөнөсөн өвгөн АН-ын бүлгийн нэр барьж дүгнэлт уншдаг, Монголын ардчиллын нэрийг гутааж явдаг нөхцөл байдлыг эрх баригчид харж, байнгын хороогоор оруулж ирсэнд талархалтай байгаа юм аа. АН-ын бүлгийн арван гишүүн дэмжихгүй байхад ганцаараа долоо, найман сар ардчилсан парламентийг муухай харагдууллаа. Сүүлдээ юу ярьж байгаагаа мэдэхгүй Украйны туг бариад сууж байдаг болж. Ийм хүн парламентад сууж байгаа нь өөрөө ичгэвтэр байгаа юм. Тиймээс байнгын хороонд дэмжээгүй саналыг гишүүд дэмжиж, энэ хуулийг баталж, парламентын үйл ажиллагааг жигдрүүлж өгөөсэй гэж хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Д.Ганбат гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжих боломжгүй. Түүний оруулж ирж байгаа "Бүлгийн даргыг намаас томилно" гэдэг асуудал бол Ардчиллын үзэл баримтлалаас ухарсан асуудал. Гайхшрал төрүүлж байна. Энэ хүн эрүүл, саруул байна уу. Ардчиллын үнэт зүйл их ярьдаг хүн шүү дээ. Энэ хүн ширээндээ Украйны далбаа тавьчихаад сууж байна. Украйны иргэн юм уу хаанахын иргэн юм бэ. Монголын парламентад гадны далбаа байрлуулж болдог юм уу. УИХ-ын удирдлагууд аа, гадны парламентын гишүүн энд сууж байгаа юм уу. Монголын төрийн төлөөлөл ингээд байж байгааг яагаад засаж залруулахгүй байгаа юм бэ. Үндэсний аюулгүй байдлын асуудлыг гудамжиндаа гарч ярь. УИХ дээр ингэж ярьж байгаа нь ямар бодол вэ. Найман сарын хугацаанд их тэвчээртэй байсан. Парламентийн төлөвшлийг бий болгох гэж энэ хуулийн төслийг өргөн барьсан юм. Хэд хэдэн гишүүнийг өөрөө дур мэдэж, намаас хөөсөн. Намын дэд дарга гэж хуурамч нэр хаяг зүүдэг. Үнэхээр тэвчээр алдсан учраас ард түмэнд үүнийг хэлж байна. АН-ынхан өлсгөлөн зарлаж байхад орой нь явчихаад өдөр нь зураг авахуулж байсан. Ийм хоёр нүүртэй хүн. Д.Ганбат гишүүн ганцаараа бүлгийн дүгнэлт гаргаад, Үндсэн хууль зөрчөөд явж байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын дарга Г.Занданшатар: Парламент сөрөг хүчинтэй байх ёстой. Сөрөг хүчин байхгүй учраас ард түмэн сөрөг хүчин хийгээд байна. сөрөг хүчин зохион байгуулалтад орж ажиллахыг Үндсэн хуулийн язгуур эрх ашиг шаардаж байна. Тиймээс найз нөхөд, танил тал хамаагүй улс эх орны язгуур эрх ашгийн үүднээс, УИХ-ын зарчимд нийцсэн, бие даасан, нээлттэй, олон тал үзэл бодлын үүднээс олонхийн саналд үндэслэж шийднэ гэж УИХ-ын эрхэм зорилгод суулгасан. Бид төрийн сүлдэндээ тангараг өргөсөн төрийн элч төлөөлөгчид. АН-ынхнаас хичээнгүйлэн хүсэх хүсэлт байна. Сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Цэрэггүй жанжин байж болохгүй. Олонхийн саналаар асуудлыг шийднэ. Үүнийг хүндэтгэж ажиллахыг АН-ын бүлгийн гишүүдээсээ хүсэж байна. Жижиг амбицуудаа хойш нь тавиад, намаа нэгтгээд улс орныхоо төлөө хамтарч ажиллая л даа. Эцсийн зорилго бол улс орон, ард түмний төлөө шүү дээ.


ЧУУЛГАН: АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ГАНБАТЫГ ОГЦРУУЛАХ ЗОРИЛГО БҮХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

О.Цогтгэрэл нарын АН-ын есөн гишүүний өргөн барьсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар явуулсан. Улмаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Тус хуульд  “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн хэсэг нэмэхээр төсөлд тусгасан юм.

Бүлгийн даргаасаа огцрох дээрээ тулсан УИХ-ын гишүүн Д.Ганбат байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр саналаа хэлсэн.  Тэрбээр, дээрх заалтыг  “УИХ дахь бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг намын төв байгууллага нэр дэвшүүлж санал болгосноор шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ” хэмээн өөрчлөх горимын санал гаргасав. Гэвч нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм.

Харин өнөөдөр чуулганы хуралдаан дээр Д.Ганбат гишүүн хэлэхдээ "Энэ хууль орж ирж байна. Зарчмын зөрүүтэй санал гаргасан. Хэн нэгний нөхцөл байдлыг УИХ өөрөө өөртөө зориулж хууль батлах ёсгүй. Дараагийн УИХ-ын бүрэн эрхээс хэрэгжүүлж болно. Тэгэхээр энэ хуулийг 2024 оны долдугаар сараас хойш хэрэгжүүлэх нь цаг хугацааны болон хуульзүйн хувьд боломжтой. УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ хуулийг хэлэлцэх боломж нөхцөлийг хангаагүй. Ажлын хэсэг байгуулж ажиллах ёстой гэсэн саналыг хүлээж аваагүй. Хууль санаачилсан хүмүүс болон УИХ-ын гишүүд ээ, ард түмэн бухимдалтай байна. Юун наадам, албан тушаал, алдар цол ярьж байдаг. Ямар хариуцлагагүй байна гэж байна. Амьтны хууль яриад сууж байдаг болчихсон байна гэдэг шүүмжлэл байна. Маш тансаг амьтантай гишүүдийн амьтдаас дорой болчихсон иргэд 30-40 хувь байна гэж байна. Засгийн газар ажиллаж чадахгүй байна. Хариуцлага тооц. Азийн гөлөг улс Азийн гөлөг намаар удирдуулаад байна гэж байна. 80 оны залуу гайхамшигтай удирдаад байгаа юм хаана байна. Иймэрхүү барьцаалагдсан маягаар энэ хуулийг хэлэлцэж болохгүй. Хойшлуул. 80 оны залуучууд Вьетнамд хулгай хийгээд нэр устайгаа зарлагдаад явж байна шүү дээ" гэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ "УИХ-ын дарга тодорхой хэлсэн. УИХ-ын бүтцийн байгууллагын олонх нь бүрдсэнээр хүчинтэй, олонхийн санал гарснаар хүчин төгөлдөр шийдвэрүүд гарна гэж. Хууль зөрчсөн асуудал алга. Д.Ганбат гишүүд АН-ын гишүүд барьцаалагдсан, гэмт хэрэг үйлдсэн мэтээр удаа дараа гүтгэж байгаа. Шүүхээр шийдвэрлэгдсэн бол хүнийг гэмт хэрэгтэн гэж үзнэ гэдэг. Хууль тогтоох байгууллагад сууж байгаа хүн ингэж хүн гүтгэж болохгүй. Танд баримт байгаа бол хуулийн байгууллагад хандах ёстой.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: УИХ-ын асуудал биш. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат болон нэр бүхий гишүүд хоорондоо бүлэг дотроо учраа олохоо болиод, энэ асуудлаа цэгцлэх гэж хууль санаачилсан. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат эсрэг байр суурьтай байгаа. УИХ энэ асуудлыг зохион байгуулаад байгаа мэт буруу ойлголт өгч байна. Даргын зөвлөлийн хурал дээр дөрвөн удаа хойшлуулсан. Өчигдөр байнгын хорооны хурал дээр Д.Ганбат гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргахад дэмжээгүй. Энэ МАН болон УИХ-тай холбоогүй. АН өөрсдөө л учраа ол л доо. Хэрүүл тэмцлээ зохицуулж, эв нэгдлээ ханга л даа. Хэрэлдмээр байгаа бол өрөөндөө очоод хэрэлд л дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-30 12:51

ГҮЙЭЭ НАЙЗУУДАА ИНГЭЖ АЛИНГАА АЛДАХ ГЭЖ ЭЭ ЧААВААС ИЙМ АРЧААГҮЙ ТЭНЭГҮҮДИЙГ ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД ЮУ ХИЙГЭЭД БАЙГАА АЦНУУД ВЭ? АРД ИРГЭД БЯД НАРУУД ТА НАР ЕРӨӨСӨӨ ТАРЧИХАА МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ САЙХАН АЛТАН НУТАГ БИДОН САВ ГАНБАТЫГ МИНЬ ХҮЧРЭХГҮЙ ЛАЛАР ХАНДЫН ОХИДУУД БОЛОХ ГЭЖ БАС БАЙДАГАА.ТА НАР ТАРМОЙ БИД ӨӨРСДӨӨ ТӨРГҮЙ ДАРГАГҮЙ АМЬДОРМОЙ ИДЭХ ТУСАМ ӨЛСӨЖ ЗӨӨЛӨН СУУДАЛД ШИГДЭХ ТУСАМ БӨГС НЬ ХӨНДҮҮРЛЭДЭГ ИЙМЭРХҮҮ МУУСАЙН ЮМНУУД �######�МОЙ АЖААМУУ

МУ-ын иргэн
МУ-ын иргэн
2022-06-30 22:28

Ганбат бол "Бидон" нэрэндээ таарсан хөндий хөлдүү тэнэг. Монгол улсын Засгийн ордон,УИХ-ын танхимд Украйны д�##�баа урдаа тавьчихаад байж байгаа нь өөрөө сэтгэцийн юмтай гэдэг нь ил байна. Ёстой "ГӨЛӨГ" болчихож. Гөлөг ч болгох ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button