Нийгмийн

Наадмын тасалбарыг өнөөдөр 13:00 цагаас цахимаар борлуулж эхэлнэ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тасалбарыг enaadam.mn цахим хуудсаар борлуулахаар төлөвлөсөн.

Тасалбар борлуулах үеэр үүсэх хэт ачаалалтай холбогдуулан нэмэлтээр ачааллын тест хийх шаардлагатай болсон тул тасалбарыг цахимаар борлуулж эхлэх хугацааг өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт эхлэхээр өөрчиллөө.

Тасалбарын үнэ:

  • Сүүдрэвчтэй нь 52,500
  • Сүүдрэвчгүй нь 42,000

Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.

Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.

ЗААВАР

-Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины Г, М зөвшөөрөл захиалах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button