НийгмийнХУУЛЬ

ТАНИЛЦ: Хөгжлийн банкийг "цөлмөсөн" гишүүдийн хөрөнгө, орлого БУУРЧЭЭ

Хөгжлийн банкнаас зээл авсан, хамаарал бүхий этгээдүүдээ зээл авахад нөлөөлсөн УИХ-ын гишүүдийн 2021 оны ХОМ-ийг танилцуулж байна.

-С.БЯМБАЦОГТЫН ОРЛОГО БУУРСАН Ч ҮЛ ХӨДЛӨХ НЭМЖ АВЧ, ҮНЭЛГЭЭ НЬ ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ-

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хувьд хөрөнгө орлого нь 2020 оныхоос бурчээ. Түүний өөрийн жилийн орлого 51 саяас 43 сая төгрөг болж буурсан бол гэр бүлийнх гишүүдийн орлого 1 тэрбум 205 сая төгрөгөөс 501 сая төгрөг болтлоо буурчээ. Үл хөдлөх хөрөнгө нь дөрөв байсан бол тав болж, үнэлгээ нь 1 тэрбум 995 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өдгөө 3 тэрбум 871 сая төгрөг болжээ.

Түүнчлэн 200 сая төгрөгийн газартай. 249 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй. 219 сая төгрөгийн хадгаламжтай, 4 тэрбум 964 сая төгрөгийн авлагатай гэж ХОМ-тээ мэдүүлжээ.

-Г.АМАРТҮВШИНГИЙН ОРЛОГО БУУРСАН Ч ХАДГАЛАМЖ ӨСЧЭЭ-

УИХ-ын шинэхэн гишүүн Г.Амартүвшингийн хувьд 2020 онд өөрийн орлогоо 226 сая гэж мэдүүлж байжээ. Харин 2021 онд 79 сая болтлоо буурчээ. Гэр бүлийнх нь орлого 174 саяас 66 сая болжээ. Долоон тэрбумаар үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгөтэй. 480 саяын жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz, G 55 AMG- 1 машинтай. Сайн үүлдрийн ямаа 100 ширхэг. 480 саяын хадгаламжтай. 122 саяын хадгаламжтай гэж мэдүүлсэн нь өмнөх оноос хоёр дахин өссөн тоо юм. Мөн нэг тэрбум 25 сая төгрөгийн зээлтэй.

-Ё.БААТАРБИЛЭГИЙН ОРЛОГО ӨСЧ, ҮЛ ХӨДЛӨХ НЭМЖ ХУДАЛДАЖ АВЧЭЭ-

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өөрийн орлого 2020 онд 24 сая байсан бол 2021 онд 43 сая болж өсчээ. Харин гэр бүлийн орлого нь 84-өөс 92 болтлоо өсчээ. Үл хөдлөх хөрөнгө нь хоёр байснаа гурав болж, үнэлгээ нь 330-аас 445 сая болж өсчээ. 160 саяар үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Lexus 570 машинтай. Газаргүй, үнэт эдлэлгүй. 150 ширхэг хоньтой. 69 саяын хадгаламжтай. 2020 онд 40 саяын зээлтэй байсан бол 2021 онд 102 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

-Х.ГАНХУЯГ ГУРВАН ТЭРБУМААР ҮНЭЛЭГДЭХ ОРОН СУУЦТАЙ Ч 11-ХЭН САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ-

Х.Ганхуягийн өөрийн орлого жилийн дотор 499 саяас 99 сая болтлоо буурчээ. Гэр бүлийн орлого нь 113 саяас 668 сая болтлоо өссөн байх юм. Гурван тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай. 130 саяар үнэлэгдэх Landrover, RangeRover машинтай. Малгүй. 45 саяар үнэлэгдэх газартай. 477 саяын үнэт эдлэлтэй. Хадгаламж нь 40 саяас 11 сая болтлоо буурчээ. 2020 онд нэг тэрбум 477 саяын авлагатай байсан бол энэ нь нэг тэрбум 56 сая болж буурчээ. Зээл нь 306-аас 539 болтлоо буурчээ.

-Н.АЛТАНХУЯГИЙН ӨӨРИЙН ОРЛОГО НАВС БУУРЧ, ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ СУГА ӨСЧЭЭ-

Н.Алтанхуягийн өөрийн орлого 294 саяас 58 сая болтлоо буурчээ. Харин гэр бүлийн орлого нь 95-аас 240 сая болтлоо өссөн байна. 715 сачар үнэлэгдэх хоёр орон сууц, нэг оффистой. 55 саяын машинтай. 11 саяын газартай, малгүй. Үнэт эдлэлгүй. Найман саяын хадгаламжтай. 520 саяын зээлтэй.

-2.5 ТЭРБУМЫН АВЛАГАТАЙ Г.ДАМДИННЯМЫН ОРЛОГО ОГЦОМ БУУРЧЭЭ-

УИХ-ын гишүүн Г.Дамдинням 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Түүний 2020 оны өөрийн орлого 726 сая байсан бол энэ нь 44 сая болтлоо буурчээ. харин гэр бүлийн орлогогүй гэж байснаа 2021 онд 733 сая болгож мэдүүлсэн байна. Энэ нь өөрийн орлогоо гэр бүлийн орлого гэж мэдүүлсэн байж болзошгүй харагдаж байна. 769 саяын нэг орон сууцтай. Машин, мал, газаргүй. 595 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй. Монголд 85, гадаадад 185 саяын хадгаламжтай. 2.5 тэрбумын авлагатай.

-Ч.УНДРАМ ТЭРБУМЫН ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ-

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын 2020 оны орлого 142 сая байсан бол 60 болтлоо буурчээ. Харин гэр бүлийнх нь орлого 60 сая. 510 саяар үнэлэгдэх таван үл хөдлөх хөрөнгө, орон сууцтай. 533 саяар үнэлэгдэх машинуудтай. 75 саяын малтай. Газаргүй. Нэг тэрбумын үнэт эдлэлтэй. 89 саяын хадгаламжтай. Авлагагүй, зээлгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 11:19

хөгжлийн банкийг цөлмөсөн хэрнээээ шоронд явдаггүй авилгачид гэж нэрлэвэл таарна

Зочин
Зочин
2022-07-01 11:20

Хариуцлагааа хүлээж чаддаг амиан бодсон үхэр тэрэгнүүд юм чинь яаж өөдлөхөв дээ

Зочин
Зочин
2022-07-01 11:20

Жинхэнэ ичих нүүрээ элгэндээ наасан гарууд гэж энэ дээ

Зочин
Зочин
2022-07-01 13:22

ХУДЛАА ИНГЭЖ ХУЦАЛДАЖ БАЙХААР НААДУУЛАА НЭГ ХУДАГТ ХИЙГЭЭД АЦ НЬ ГОЗОЙГООД ИРЭХЭЭР НЬ ЯЛ АСУУГААЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ИХ ОЛОН ЮМ ДОНГОСДОГ ЮМ БЭ?

Холбоотой мэдээ

Back to top button
4
0
Would love your thoughts, please comment.x
()
x