УЛС ТӨР

Эрх мэдлээ алдахдаа тулсан Д.Ганбат "АН-ын бүлгийг тараана" хэмээн мэдэгдлээ

С.Эрдэнэ, Д. Ганбат нарын АН-ынхан мэдээлэл хийлээ. Учир нь Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах боломж бүрдүүлсэн заалт бүхий хуулийн төслийг өчигдөр чуулганы хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэж, байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Улмаар өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, баталснаар Д.Ганбат АН-ын бүлгийн даргаас огцрох хулийн боломж бүрдэх юм.

Тэгвэл Д.Ганбат нар тус хуулийг батлахаас өмнө яаран сандран ийн мэдээлэл хийхдээ УИХ дахь АН-ын бүлгийг тарааж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, Д.Ганбат АН-ын бүлгээс гарч буйгаа зарлаж, ингэснээр АН-ын бүлэг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна гэв.

Тус намын нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хэлэхдээ "АН-ын байр сууриа илэрхийлэх гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээх асуудлыг МАН Монгол дахь Путины засаглалын гар хөл болсон Х.Баттулгын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэн, АН-ын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн хуйвалдаж хийлээ. Ямар ч яаралтай горимын заалтгүй байхад УИХ-ын хэлэлцэх асуудлын өмнүүр оруулан шийдэж байгаа нь ирэх долоо хоногт болох ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын айлчлалд зориулсан МАН болон Х.Баттулга нарын хамтын бэлэг гэж АН үзэж байна.

Ардчилсан хувьсгалаар олж авсан ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах эрхэм, ариун үүргийг АН 32 дахь илдээ тууштай хамгаалж байгаа бөгөөд дээрх үнэт зүйлүүдээ Оросын гар хөл болсон улсуудад алдахгүй, хамгаалах үүднээс УИХ дахь АН-ын бүлэгт шургуулсан тоглоомын бүлэглэлийг албан ёсоор тарааж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-01 11:05

Ажлааа хийж чадахгүй байгаа таныг улс их хур�##� байтугай ард түмэн мэднэ зүгээр ажлааа хүлээлгэж өгөөд шинэ з�##�уу үеийн ардын хүүг сонго

Зочин
Зочин
2022-07-01 11:05

Юунд ингэж чичэрдэг байна аа. Ичиж булчирхай гэж ер �##�гаааа

Зочин
Зочин
2022-07-01 11:06

Ганбат гишүүний хийж бүтээсэн юм юу байгаа юм бэ, Та ажлын тайлангаа гаргаж танилцуулаа ч

Зочин
Зочин
2022-07-01 11:15

Содномзундуйн баньд УИХ дахь АН-ын бүлгийг 2дахь удаагаа тарааж АН-ыг нэг мөсөн самарлаа. 2 ээлжит болон дара�##�сан нөхөн сонгуулиудад АНыг мөн санаатайгаар ялагдуулсан юм.

зочин
зочин
2022-07-01 11:50

Ялтан Эрдэнээгийн гар хөл Ганбат юм

Зочин
Зочин
2022-07-01 11:58

хэдэн өрөвдмөөр хүмүүс зогсож бна даа

ЗОЧИН
ЗОЧИН
2022-07-01 12:23

ЭНЭ ТАГДГАР САЛБАДАЙ ХАМСААТНУУДЫНХАА ХАМТААР УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ БОЛОХ ЗАМ РУУГАА ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРЖ БАЙХ ШИВ . ЦАГ НЬ Ч БОЛСОНДОО ХӨӨРХИЙ

Зочин
Зочин
2022-07-01 13:26

ХАЙРАН САЙХАН ХУВЬСГААЛЧ ЦОД ЦОД ДУУТАЙ ЦОНДГОР ХӨӨРХӨН АХ МИНЬ ИЙНХҮҮ ТҮҮХИЙН ХУУДАСНААС АРЧИГДАЖ НЭР ЦЭВЭР ГАР ЦЭВЭР СЭТГЭЛ АРИУН БОЛОХООР СЭТГЭЛ ШУЛУУДЖЭЭ.ГАНБАТ АХАА ТА МАН н ХУЛМАСТАЙ СУГАНД ЧААГААД НЭГМӨСӨН ДАМДУУРЧИХАА ХАЙРТ ТАНЫ МИНЬ БИДОН САВАН ДЭЭР НЭРЭЭ МӨНХӨЛСӨН АЖИЛ ИЙНХҮҮ ТӨГСӨВ КОНЕЦ ФИЛМА Ч ГЭХ ШИГ БАЯРТАЙ АГАА

Тангад
Тангад
2022-07-01 14:10

Ганбат огцроод бүлэгтээ сул гишүүн болоод үлдэх нь зөв гарц шүү

Зочин
Зочин
2022-07-01 17:07

Эрдэнэ, Ганбат нар �######�аад өгөөсөй тэгвэл сөрөг хүчин сайн болох гээд байдаг. Монголд сөрөг хүчин их дутагдаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button