ДЭЛХИЙ

Чикагод баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарч, зургаан хүн нас барлаа

Өнөөдөр буюу АНУ-ын Тусгаар тогтнолын баярын өдөр Чикаго хотоос хойд зүгт байрладаг Хайланд парк/Highland park/-т болж байсан баярын жагсаалын үеэр зэвсэгт халдлага гарчээ.

Халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, 31 хүн шархадсан эмгэнэлт үйл явдал болсон байна.

Хотын хууль сахиулах байгууллагууд сэжигтнийг эрэн сурвалжилж, шуурхай хариу арга хэмжээ аван ажиллаж байна.Иймд тус улсад суугаа Монгол Улсцын иргэдийг гадуур явахдаа сонор сэрэмжтэй байж, олон нийтийг хамарсан арга хэмжээнд аль болох оролцохгүй байхыг ЭСЯ-ны Консулын хэлтэсээс зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button