УЕПГ: Машин ачих нь хүний эрх, хууль зөрчиж байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт гаргана

Прокурорын байгууллагын онцлох ажлуудын талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Т.Оргил-Очир, УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор У.Золжаргал нар мэдээлэл хийлээ.
УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг энэ үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ оны эхний хагас жилийн байдлаар Зөрчлийн хэрэг 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, хүүхдийн эрх зөрчих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль зөрчих зөрчил хамгийн ихээр өссөн. Үүнээс зам тээврийн хөдөлгөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ оролцсон зөрчил зонхилж байна.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааг прокурор хянадаггүй. Гэхдээ энэ үйл ажиллагаа хүний эрх зөрчиж байна уу, хууль тогтоомжид нийцэж байна уу гэдэг хяналт шалгалтыг төвийн зургаан дүүрэгт эхлүүлээд байна. Энэ шалгалтаар дүгнэлт гарна" гэлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ойлгомжтой бус уу. Эд хөрөнгөнд нь халдана тэгээд биед нь халдаж цохиж зодно юу л болоод байна. Нийслэлийн удирдлага нь хэдэн төгрөг илүү авчих санаатай өөгшүүлээд
Энэ машин ачих бол анхнаасаа хууль бус байсан. Үүний цаана нийслэлийн удирдлага, цагадаагийн удирдлага, мөн цагдаагаас тэтгэвэрт гарсан хурандаануудын карма түнтийж байгаа нь тодорхой. Иймээс энэ журмыг хүчингүй болгох хэрэгтэй. Тэгээд түгжрээд хэдэн цаг зогссон ч хамаагүй. Иргэд үйлээ эдлээд түгжрээд зогсож байсан нь дээрээ.