УЛС ТӨР

У.Хүрэлсүх: Бид Монголоороо гоёж, бахархаж, омогшиж амьдрах ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Монголчууд бид төрт ёсныхоо баяр цэнгэл их наадмыг түүхт ойнуудтайгаа хамтатган сүр жавхлантай, ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Монгол Улсын иргэд бид тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн зууныг хамтдаа үдэж, шинэ зууныг хамтдаа тосож авлаа.

Зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй, дэлхийд ганцхан “Монгол наадам” тусгаар улсынхаа сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж, үеийн үед монгол хүн, монгол түмний цог хийморийг бадрааж байх учиртай юм.

Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой.

“Наадмын маргааш намар” гэж манай ард түмэн хэлдэг.

Иймээс намрын их ажил, өвлийн бэлтгэлээ сайтар базааж, ирэх өвөл, хаврыг өнөтэй сайхан давахад төр засаг, түмэн олноороо анхаарч ажиллах нь зүйтэй.

Хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна.

Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд улс орны маань эдийн засаг, ард түмний маань амьдрал ахуйд хүндээр тусаж байна. Тээвэр ложистик, үнийн өсөлт гээд дэлхий нийтийг хямраасан олон тулгамдсан асуудлууд байна.

Энэ бүх хүндрэл бэрхшээлийг монголчууд бид сэтгэлийн хүчээр, эвийн хүчээр, хамтын хүчээр, хөдөлмөр зүтгэлийн хүчээр даван гарах болно.

Миний Монголын ард иргэд ээ,

“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ

Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла” гэж алдарт яруу найрагч О.Дашбалбарын хэлсэнчлэн бидний цөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, бие биеэ ойлгож, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.

Энэ үзэл санаа монгол хүн бүхний зүрх сэтгэлд цохилж байх ёстой юм шүү.

Далай их хааны суу алдар дор даяар Монголын эв нэгдэл бэхжиж, дархан манай улсын сүр хүч бадарч, эрэлхэг зоригт монгол түмний цог хийморь дэлгэрч байх болтугай.

Хүлэг морьд нь хурдан, хүүхдийн гийнгоо нь цээлхэн, хүчит бөхчүүд нь бяртай, цэцэн харваачид нь ончтой, хүн ард нь бахдалтай, өндөр түүхийн Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь, баяр бахдалаар дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөлөө.

Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2022-07-13 09:52

БАХАРХАЖ БОЛНО. УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН АМЖИЛТ ,ҮҮНЭЭС УЛБААТАЙ ИРГЭДИЙН ХАНГАЛУУН АМЬДРАЛ ЗЭРЭГ НААД ЗАХЫН , ШАЛТАГ ШАЛТГААН БҮРДЭЖ БАЙЖ БАХАРХАХ НӨХЦӨЛ БҮРДЭХ ЁСТОЙ. УТАА УНИАР, ӨМХИЙ САМХАЙ, ТҮГЖРЭЛ БУХИМДАЛ, ЭНГИЙН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, ТОМЧУУЛЫН АВИЛГАЛ, ХЭЭЛ ХАХУУЛЬ, ХХБ, ЖДҮ"ИЙН САНГИЙН ХУЛГАЙ ГЭЭД БИД ЮУГААР БАХАРХАХ ЮМ БЭ? ГАНЦХАН ЧИНГЭС ХААН ГЭЖ ХӨӨРСӨӨР 30 ЖИЛ БОЛЛОО. ГЭХДЭЭ МОНГОЛ 13-15-Р ЗУУНААС ӨӨР БАС ТҮҮХ БИЙ....

Зочин
Зочин
2022-07-13 16:45

Монголоор юугаар нь бахархаж юунд нь омогшдгийн идэж ууж хязгааргүй баяжсан нөхдүүд л тэгдэг байх энгийн иргэд бол монголд төрсөндөө гутарч харамсаж харааж л амьдарч байна
Л�##�арын монгол хурдан дампуурлаа зарлаж том гүрний нэг хэсэг болвол таарна

Bidon
Bidon
2022-07-13 23:47

Hii taviad bi bh um bn haha

Холбоотой мэдээ

Back to top button