НийгмийнУЛС ТӨР

Эрхэм гишүүд иргэдээ "араар нь тавилгүй", амрааж чадлаа

Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн их баяр наадмыг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэлээ.

УИХ-ын хаврын чуулган наадмаас хэдхэн хоногийн өмнө завсарласан. Улмаар хаалтын үг хэлэхдээ УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүд наадам гээд амраад явчихгүй шүү. Амрах, аялах цаг байхгүй" хэмээж байсан юм.

Үүнээс үзвэл наадмын өдрүүдэд иргэдийн анхаарал сарнихыг ашиглаж, сурсан ёсоороо ээлжит бус чуулган зарлаж, ҮХНӨ-ийг хэлэлцчих юм биш биз гэх хардлага төрж байв. Гэвч манай эрхэм гишүүд энэ удаа иргэдээ наадмын амралтын есөн хоног "араар нь тавихгүй", амрааж чадлаа.

Өөрөөр хэлбэл яаравчлуулаад байсан ҮХНӨ-өө хэлэлцэхийг нэгэнт хойшлуулсан нь ийн тодорхой болж байна. Тодруулж хэлбэл, бид өмнө нь бичиж байсанчлан хөшигний ард ҮХНӨ хийхгүй, харин Үндсэн хуулийг шинээр бичих хувилбар яригдаж байгаа гэх яриа үнэний ортой болох нь.

УИХ-ын гишүүдийн иргэд, сонгогчидтой уулзаж, ҮХНӨ-ийн асуудлаар санал асуулга авсан ажил нь тийм ч бүтэмжтэй болоогүй, иргэдээс дэмжлэг аваагүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 08:37

хаха бас л гоё хэлэх юм аа

Зочин
Зочин
2022-07-18 08:41

баахан жийп унаж зам хаасан л хүмүүс байсан шүү дээ

Зочин
Зочин
2022-07-18 08:41

mongolchuudiig ene hed maani doromilj hanah bishdee

Зочин
Зочин
2022-07-18 09:44

Маниусаа бол яаж ч хуурч мэднэ эднүүс

Холбоотой мэдээ

Back to top button