
Хөнгөн атлетикийн тамирчин 40 настай Бат-Очирын Сэр-Од 26 дахь удаагаа дуусгажээ. Тэрбээр одоо 2003 оноос хойш олимп, дэлхийн марафон бүрт өрсөлдөж байгаа аж.
Монголын марафонч Б.Сэр-Од хөнгөн атлетикийн ДАШТ-д тасралтгүй 10 удаа буюу дэлхийн дэвжээнд 20 жил уралдаж шинэ түүх бичлээ гэдгийг олон улсын спортын хэвлэлүүд онцолж байна.
Хөнгөн атлетикийн ДАШТ-д 10 буюу түүнээс удаа оролцсон тамирчид дэлхийд ердөө гуравхан байдаг аж. Хэрэв Б.Сэр-Од гавьяат "Парис-2024" зуны олимпод уралдвал зургаан олимпийн марафонд уралдсан агуу амжилтын эзэн болох юм.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уйггүй хөдөлмөр хэзээ нэгэн цагт том шагналд хүрнэ. Мундаг хүү байна амжилт хүсий
Нэг юмандааа тууштай сэтгэлтэй бна гэдэг маш том давуу тал шүү. Таньд маш том амжилт хүсиы
Баяр хүргэе.