УЛС ТӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчид Казахстан Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэндчилгээ дэвшүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

“Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд болон Монголын ард түмэнд нийт Казахстаны ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлсэн мэндчилгээг маань хүлээн авна уу.

Монгол Улс бол Казахстаны Ази тив дэх найдвартай түнш юм. Үүнтэй холбогдуулан уламжлалт найрамдал, дээд түвшний улс төрийн яриа хэлэлцээнд суурилсан бидний харилцааг хөгжүүлэхэд Таны бие хувь нэмрээ оруулж байгаад талархаж байна.

Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд бүх талын хамтын ажиллагаа маань ард түмнийхээ гэрэлт ирээдүйн төлөө улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Энэ завшааныг ашиглан Эрхэмсэг ноён Таны хариуцлагатай ажилд өндрөөс өндөр амжилт, гэр бүлд тань аз жаргал, сайн сайхныг, харин нөхөрсөг Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button