Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсчээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 16.1 хувь, өмнөх оны эцсээс 9.5 хувь, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс 16.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 19.5 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.4 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 29.1 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 14.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 27.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.