65 настай эмэгтэй шаварт суусан машинаасаа гарч, голд энджээ

Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Согоот баг Жаргалантын адаг гэх газраас “Приус 20” маркийн автомашинтай 65 настай эмэгтэй, С алга болсон гэсэн дуудлагыг долоодугаар сарын 18-ны өдрийн 21:00 цагт ирсэн.
Дуудлагын дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, автомашиныг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэр Еүдгийн голын шаварт суусан байсныг олсон.
Гэвч иргэн С автомашин дотор байхгүй байжээ.
Аврагчид улмаар магадлалтай газруудад 12 удаагийн шумбалт хийж, усаар болон эргээр 34 км, машинаар 40 км самнаж, 19-ний өдрийн 17:19 цагт Нугаар баг Аягын амны гараманы голд нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.