Нийгмийн

АТҮТ-ийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2022 оны наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 23 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 88 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс зургаан гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн нийт 722 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, долоон хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 707 хэрэг шалгагдаж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн хэргүүдээс дурдвал:

  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тэврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button