Нийгмийн
Цонх угааж байхдаа хүүхдийн амь аварсан сурагчийг "Онцгой үйлстэн" тэмдгээр шагналаа

Долоо хоногийн өмнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны гурван давхраас унах гэж байсан хүүхдийг цонх угааж байсан залуу аварсан талаар бид мэдээлж байсан.
Тус хорооны Тайм Тауэр хотхон дахь 16 давхар орон сууцны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 орчим насны хүүхэд зогсож байсныг оршин суугчид олж харж, Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байдаг. Гэвч онцгойгийнхон ирэхээс өмнө тухайн байрны цонх угааж байсан залуу хүүг аварч, буулгасан юм.
Тэгвэл бага насны хүүхдийг байрны тагтнаас унахаас аварсан 17 настай, 10-р ангийн сурагч Г.Батмөрөнг ОБЕГ-аас "Онцгой үйлстэн" тэмдгээр шагналаа. Энэ шагналыг бусдын амь насыг авран хамгаалсан онцгой үйлстнүүдэд л олгодог нэр хүнд бүхий шагнал юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олс тасардаг шүү
Юун тэмдэг энэ тэр вэ?. Наад хүүхдээ шударга журам мед�##�иар шагнаж хүний амь аарсных нь төлөө ядаж таван сая төгрөг өгөх хэрэгтэй.
Хүний амь аварсан хүүхдэд мед�##�ь тэмдэг биш 2өрөө байр өгчих хэрэгтэй .
2 . Насанд хүрээгүй хүүхдээр буюу 17 настай хүүхдийг онцгой ажил �##�банд ажиллуулсан байгуулгийг нь өндөр торгууль тавьж зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй . Аварсан аврагдсан 2 нялх үрсэд урт удааныг билэгшээедээ. Монголын үрс маш олон болтугай