Нийгмийн

Сургууль орчмын хүнсний худалдааны газраас олон зөрчил илэрчээ

НМХГ-аас Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрийн өмчийн 17, төрийн бус өмчит зургаан ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй 64 худалдааны газарт хяналт шалгалт хийжээ.

Үүнд супермаркет гурав, ая тухтай дэлгүүр ес, мини маркет нэг, хүнсний дэлгүүр 38, хүнсний мухлаг 10, ТҮЦ гурав хамруулжээ.

Шалгалтаар худалдааны газруудад хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, Хятад улсад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд, хаана, ямар нөхцөлд үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хагас боловсруулсан бүтээгдэхүүн худалдан борлуулж байгаа зөрчил түгээмэл байжээ.

Хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалж буй зөрчил шалгалтын 31.3 хувьд илэрснийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-12 22:55

Hyatad ulsiin tiim zarj bolohgvi bvteegdehvvnee yah gej hel gaaliaraa oruulj irdeg ym oruulj irehgvi bol zarahgvi sh de orod irsen ymiig bolno gej bodood zardag bh

Back to top button