Э.Болормаа Ховдод очоод архигүй өдрийг цуцалжээ

Ховд аймгийн шинэ Засаг дарга Э.Болормаа ажлаа аваад тун ч удаагүй байна.
Тэгвэл тэрбээр аймагтаа хэрэгждэг байсан архигүй өдрийг цуцалжээ.
Тэрбээр "Ховд аймагт сар бүрийн 1, 15, долоо хоног бүрийн баасан гарагт нийт зургаан өдөр архи борлуулдаггүй байсан. Энэ нь архидалтай тэмцэх шалгарсан арга биш. Тийм учраас архидалттай тэмцэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон захирамжийг хүчингүй болгож, цуцаллаа. Аливаа зүйлийг хориглож, хаах тусам асуудал дагуулдаг. Нууцаар архи худалдаалах, орон гэртээ болон гол ус бараадах зэргээр ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа нь нууц биш ээ. Хуулийн дагуу, соёлтой хэрэглээг нэвтрүүлж зах зээлийн зарчмаараа ажиллах нь зүйтэй гэж үзсэн учраас ийм шийдвэрийг гаргалаа" хэмээжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хөөрхийн, хүүхэд шиг бодох юм даа
Хонгор минь чи харин өдөр шөнөгүй уух дуртай юм биш үү?