Нийгмийн

Шатрын холбооны мастер Д.Мөнхзул дэлхийн хошой аварга боллоо

Румын улсын Мамаиа хотод есдүгээр 5-17-нд 2022 оны өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээний 15-16 насны охидын ангилалд Монгол Улс,"Гэгээн арвай" клуб,Төрийн банкны тамирчин дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлжээ.

 Ийнхүү тэргүүлснээр дэлхийн хошой аварга болж байгааг Монголын Шатрын Холбооноос мэдээллээ. Д.Мөнхзул найман жилийн өмнө 2014 онд ӨАБНУ-ын Дурбан хотноо зохиогдсон өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж анхны дэлхийн аваргын цомоо өргөж байжээ.

С.Сувдансондор

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tojig
Tojig

Nul tojig

Зочин
Зочин

Баяр хүргэе

Зочин яана даа
Зочин яана даа

улам их амжилт баяр хүргье

Иргэн
Иргэн

Амжилт хүсье

Зочин
Зочин

Ягааны гудпманд ажлуулж ашиг хүртэхээр хүүхэн

Холбоотой мэдээ

Back to top button