Амралтын өдрүүдэд ослын улмаас хоёр хүний амь эрсэджээ
2022.09.17, 18 буюу амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 600 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 411 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний 11 нь нийслэлд, хоёр нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна.
Орон нутагт:
- Онхолдох хэлбэрээр гурван осол бүртгэгдэж, нэг хүн гэмтэж, хоёр хүний амь хохирсон.
- Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүн гэмтсэн.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн долоон осол бүртгэгдэж, зургаан хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.
Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, хүүхдийг урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 233 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 200, орон нутагт 33 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ум сайн амг�##�ан болтугай
Бидэндээ дахин төрөөрэй гүнэээ эмгэнэл илэрхийлэе
Эмгэнэл илэрхийлэе