ЭРҮҮЛ МЭНД

Д.Баярболд: Сармагчны цэцэг өвчний эсрэг ажиллах бэлэн байдлаа хангасан

БНХАУ-д сармагчны цэцэг өвчин бүртгэгдсэн нь хил залгаа ороод ирсэн гэх айдаст иргэдийг автуулж байна. Тэгвэл энэ өвчний эсрэг ЭМЯ бэлэн эсэх талаар тус яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдоос тодрууллаа.

Тэрбээр "Сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж эхэлснээс хойш дэлхийд 61 мянга гаруй хүн өвчилсөн мэдээлэл байна. Монгол Улс харьяалагддаг номхон далайн баруун бүсэд нийт тохиолдлын 14 хувь нь илэрсэн байна. 2022 оны есдүгээр сарын 17-нд БНХАУ-ын нэг хотод анхны тохиолдол илэрлээ гэж мэдээлсэн. Мэдээллээр бол тус хотод ирсэн жуулчнаас илэрсэн. Лабораторийн шинжилгээгээр тогтоогдож, ойрын хавьтлуудыг тусгаарласан байна.

Манай улсын хувьд бэлэн байдлаа базааж эхэлсэн. Сармагчны цэцэг өвчний тандалт хэрхэн хийх, өвчин батлагдсан тохиолдолд ямар эмнэлгийн тусламж үзүүлэх вэ гэсэн удирдамжийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлаад ажиллаж байна.

Мөн сармагчны цэцэг өвчний оношлуурын нөөц бэлдэж, сургалтууд хийж эхэлсэн. Бэлэн байдлаа хангасан гэж үзэж байна. ДЭМБ-аас болон манай ХӨСҮТ, ЭМЯ-наас эрсдлийн үнэлгээ хийсэн. Дамжих эрсдэл дунд зэрэг гэж гарсан. Гэхдээ бид бэлэн байдлаа хангах ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button