ЭДИЙН ЗАСАГ

Мөнгөний бодлогын хүүг хоёр хувиар нэмж, 12 хувь болголоо

Монголбанкнаас мөнгөний бодлогын хүүг нэмж байгаа талаар мэдээлэл хийлээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ "Мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 12 хувь болгохоор шийдвэрлэлээ.

Урсгал тэнцэл долоодугаар сарын байдлаар нэлээд алдагдалтай гарсан. Урсгал тэнцлийн алдагдлаар дамжаад төлбөрийн тэнцэл маань 1.3 тэрбум долларын алдагдалтай болоод явж байна.

Төлбөрийн тэнцлийн алдагдал ханаас нөхөгддөг вэ гэхээр Монгол Улсын валютын нөөцөд дарамт учруулж байгаа. Тэр утгаараа оны эхнээс төлбөрийн тэнцлийн алдагдлын хэмжээгээр нөөц маань буураад явж байна.

Өнөөдрийн байдлаар дөрвөн сарын импортын хэмжээг хангаахаар валютын нөөц байна. Гэхдээ оны эхнээс буураад явж байгаа учраас эрсдэлтэй гэж харж байна. Төв банкны хувьд төвөгтэй бодлогын шийдлийн өмнө байна. Ханшаа тогтвортой байлгая гэвэл нөөцөөсөө их хэмжээгээр нийлүүлж ханшийг тогтворжуулах бодлого барина. Эсвэл нөөцөө дуусгахгүй, хангалттай хэмжээнд баръя гэвэл нөөцөндөө бага дарамт учруулж валютын ханшийг өөрөө тогтох маягаар чөлөөтэй орхих маягаар явна.

Энэ үүднээсээ авч үзвэл Монголбанк эдийн засгийн аюулгүй байдлыг хараад нөөцөө баръя гэдэг бодлого барьж байна. Үүнээс болж ханш нэлээд өсөж байна. Гэхдээ оны эхнээс хойш Монгол Улсын төгрөгийн доллартай харьцах ханш сулраад явж байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button