Сурталчилгаа

Ханган нийлүүлэгчдэд зориулсан “Номин бизнес карт”

“Номин тав трейд” ХХК “Ариг банк”-тай хамтран үнэнч харилцагч, хэрэглэгчиддээ зориулан лояалти үйлчилгээ, банкны үйлчилгээг цогцоор нь авах боломжтой “НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа ажээ.  

Энэхүү карт нь харилцагчдын бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох ХӨНГӨЛӨЛТ, УРАМШУУЛАЛ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ түрүүлж авах эрх бүхий карт юм байна. Мөн хэрэглэгчийн цагийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий орчин үеийн төлбөрийн дэвшилтэт хэрэгсэл болж чаджээ.

"Номин тав трейд" ХХК-ийн нийт харилцагчдад зориулан гаргаж буй уг карт нь худалдан авалт бүрээсээ бодит хэмнэлтийг мэдрэх боломжтой төлбөрийн шийдлийг давхар агуулсан гэдгээрээ онцлогтой аж.

“НОМИН БИЗНЕС КАРТ”-ыг эзэмшигч харилцагч нарт бизнесийг дэмжих бүх төрлийн үйлчилгээнд НОМИН-ийн салбар байгууллагатай хамтран ажиллах нээлттэй боломжийг олгохоос гадна “Ариг банк”-ны бүх салбараар түргэн шуурхай үйлчлүүлэх, яаралтай тохиолдолд ажлын бус цагаар санхүүгийн үйлчилгээг үзүүлэх Prestige lounge, бизнес өрөө уулзалтын өрөөтэй vip Prestige салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэх зэрэг давуу талыг бий болгох юм байна.

НОМИН талаас бизнес картын харилцагчдад дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • НОМИН сүлжээ дэлгүүрүүдээс бүх төрлийн, ширхэг барааг ч бөөний үнээр худалдан авах, мерчендайзингийн нэмэлт үйлчилгээнүүдэд БОНУС оноог ашиглах.
  • Байгууллагын худалдан авалтыг тусгай борлуулалтын менежерүүдээр дамжуулан түргэн шуурхай хийх, хүргэлт үйлчилгээг үнэ төлбөргүй авах.
  • Орон нутгийн салбаруудыг бараагаар хангах гэрээ байгуулах, аж ахуйн хэрэгцээний тогтмол худалдан авалтыг шуурхай зохион байгуулах гэх мэт байгууллага, бизнесүүдэд зориулсан үйлчилгээг авах.
  • Санхүү, даатгалын үйлчилгээг өөрийн хэрэгцээнд тааруулан төлбөрийн онцгой нөхцөлтэйгөөр авах. Байгууллагын хэрэгцээгээ цогцоор хангах.
  • Номин бизнес картын нэмэлт үйлчилгээг хүсэлтийн дагуу авч хамгийн өндөр хөнгөлөлт, урамшууллын хувь болох 10% хүртэлх хувийн БОНУС оноо цуглуулах, зарцуулах.
  • Номин Даатгал салбарын эрсдэлээс сэргийлсэн даатгалын үйлчилгээнд 15-25% хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх
  • Nomin.mn онлайн дэлгүүрээс бизнес картаар хийсэн худалдан авалт тутамдаа 3% хөнгөлөлтийн кодыг ашиглан нийт худалдан авалтын дүнгээс хасах, зөвхөн танд үйлчлэх захиалгын менежер, үнэгүй хүргэлт, түргэн шуурхай үйлчилгээг авах
  • Ачааны автомашин авахаар төлөвлөж байгаа бол Номин Моторс салбараас зөвхөн танд зориулсан үнийн уян хатан нөхцөл, баталгаат хугацааны сунгалт, мэргэжлийн баг хамт олны зөвлөгөө үйлчилгээ, ISUZU автомашины үнэгүй оношилгоо, үйлчилгээ

АРИГ БАНК-ны зүгээс дараах үйлчилгээг үзүүлнэ:

  • Дансандаа урьдчилан бэлэн мөнгө байршуулахгүйгээр банкнаас тогтоосон хамгийн таатай нөхцөлтэй зээлийн лимитийн хэмжээнд гүйлгээ хийх
  • Байгууллагынхаа богино хугацаатай эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх, Картын мэдээлэл санхүүгийн гүйлгээг найдвартай хамгаалах
  • Төлбөр тооцоог байгууллагын картаар хялбар, шуурхай хийх
  • НОМИН бизнес картын эхний жилийн хураамжаас чөлөөлөх
  • Дансны үлдэгдлээс хамааран хүүгийн хувь хэмжээ өсөх болон хязгааргүй орлого хийх боломжтой байгууллагын хадгаламж /Хүүг дансны үлдэгдлээс хамааран нэмэгдүүлэх боломжтой/
  • Эргэлтийн хөрөнгийн зээл, Хөрөнгө оруулалтын зээл, Ажилтнуудад цалингийн зээл, Зээлийн шугамын эрх, Автомашины зээлийг 1.4%-1.7% олгох зэрэг давуу тал бүхий олон үйлчилгээг багтаасан карт юм.

Та “Номин бизнес карт”-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл

НОМИН ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ: 1800-2888

АРИГ БАНК-ны лавлах утас: 7013-3060 утсанд хандана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 09:08

Тэгхээр яана гэсэн үг вэ? номингийн хөнгөлөлтийн картаа шинэчилж авах юм байх даа

Зочин
Зочин
2022-09-21 09:29

manai nomin ch olon jiliiin tuuhtei deeee ene udaaa ymar geeech beleg barih geed bna

Зочин
Зочин
2022-09-21 09:30

Цаг үеэн дагаад ингэж л хөгжих хэрэглэгчидэээ ойр байх хэрэгтэй байгаа юм баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-09-21 09:30

банкны картыг нь захи�##�ах юм болов уу? тодорхой мэдээлэл өгвөл зүгээр л юм

Зочин
Зочин
2022-09-21 09:30

эгхээр яах бол, номингийн хөнгөлөлтийн картаа шинэчилж захи�##�ах юм болов уу эсвэл Ариг банкны карт захи�##�аад болох юм болов уу?

Зочин
Зочин
2022-09-21 09:31

Номингоор үйлчлүүлэх ч амар байдаг шүү, баярл�##�аа

Зочин
Зочин
2022-09-21 09:31

BAYARLALAAAAAA

Зочин
Зочин
2022-09-21 11:20

Номингоор үйлчлүүүлэхэд тав тухтай амар байдаг шүү баярл�##�ааа

Зочин
Зочин
2022-09-21 11:21

ОЛон жил үйлчлүүлж байна дөө. Цаг үеэн дагасан хэрэглэгчидынхээ сэтгэлд нийцсэн хөөрхөн юмнууд сэтгэдэг шүү

иргэн
иргэн
2022-09-21 11:43

Номин ч сайн сүлжээ дэлгүүр, үйлчлүүлэх дуртай. Харин Ариг банк чинь маш их асууд�##�тай, эзэд нь хэрүүл уруултай, өр шир ихтэй хүмүүс бдаг юм биш үү.

Холбоотой мэдээ

Back to top button