Нийгмийн

Баруун, зүүн үйлдвэрт хоногт 1800 тн түлш үйлдвэрлэж байна

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай болон яамны холбогдох удирдлагууд сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн үйлдвэрийн гурван шугамаар хоногт 1800 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 111.500 тн шахмал түлш, үйлдвэрийн бүсэд 230.938 тонн мидлинг нөөцлөөд байна. Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой 430 цэгээр өдөрт 1200 гаруй тонн шахмал түлш худалдан борлуулж байна. Тус компанийн техникийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, Зүүн бүсийн үйлдвэрийн техникийн шинэчлэлийн ажлыг хийж байгаа талаар танилцууллаа.

Үндсэн шугам дундын 2 метр кубын хүчин чадалтай бункерыг 20 метр куб хэмжээтэй болгож, 16 метрийн урттай шугаман дамжуулагчийг нэмэлтээр суурьлуулжээ. Ингэснээр мидлинг болон барьцалдуулагчийн багсармал бүрэн холилдож, эцсийн бүтээгдэхүүний чанар сайжирч, хорогдол бага гарах юм. Мөн нэмэлтээр цагт 15.000 тонн түлш хатаах хүчин чадалтай хатаагчийг угсрах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Сайд Б.Чойжилсүрэн өвлийн бэлтгэл хангах ажлыг хугацаанд нь дуусгах, засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, зарим тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг шуурхайлах, шахмал түлшний болон мидлингийг нөөцийг хэрэглээтэй уялдуулан тогтмол бүрдүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button