УЛС ТӨР

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар ШИЛЭН ДАНС “ХӨТЛӨХГҮЙ” байгаа нь хууль зөрчиж байна

Шилэн дансны тухай хууль 2014 оны долоодугаар сарын 01-ний өдөр батлагдсан байдаг. Тэгвэл энэ хуулийн хэрэгжилт дээд шатнаасаа авхуулаад дунд, доод шатанд хүртлээ алдагдаж байна.

Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар л гэхэд 2022 онд нэг ч удаа шилэн дансанд худалдан авсан бараа материал, урсгал зардлаа оруулаагүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын төсвийн ерөнхийлөн захирагчаар Я.Содбаатар ажилладаг.

Удаах нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар. Шилэн дансанд оруулсан мэдээллээс харахад 2022 оны гурван ганц л удаа хар цагаан дижитал хэвлэх машиныг 99 саяар авсан гэсэн мэдээллээ байршуулснаас бусдаар ямар ч мэдээлэл оруулаагүй байна. Тус газрын төсвийн ерөнхийлөн захирагчаар Л.Өлзийсайхан ажилладаг юм байна.

Энэ мэтчилэн “хамуу халдварладаг”-ийн адилаар дараа дараагийн шатны албан тушаалтнууд, агентлагууд шилэн дансаа хөтлөхөө болиход хүрч байна.

ТЭГВЭЛ ЕТГ, УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЯМАР ЗҮЙЛ ЗААЛТЫГ ЗӨРЧИЖ БАЙНА ВЭ

  • 3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.4. Төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайлагналыг байгууллагын нууцад хамааруулан нийтэд мэдээлэхээс зайлсхийхийг хориглоно.

  • 4 дүгээр зүйл.Шилэн дансны зарчим

4.1.3. Тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх; гэсэн зүйл заалтыг биелүүлэхгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-21 11:24

Шилэн данс хөтөлчихвөл хамаг но баригдаад б�##�ардым байгаа здээ

Зочин
Зочин
2022-09-21 11:25

Ийм нөхдүүдэд бүр хэлэх үг олдохгүй юм. Нэг л өдөр тэд хүчтэй шуурганд өртөх лавтай

Зочин
Зочин
2022-09-21 11:26

arai2 hud2

Зочинhg hg
Зочинhg hg
2022-09-21 13:41

ЭНЭ МУУ ХАР ХУЛГАЙЧИД ШИЛЭН ДАНС ХӨТӨЛБӨЛ ХУЛГАЙ НЬ БАРИГДАНА ГЭЭД ХӨТЛӨХӨӨ БОЛЬЖЭЭ. ХУУЛЬ БҮХЭНД ЖИГД ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ ШҮҮ СҮГСЭЛЗҮҮР ЗОМБИ НАРАА

Хариулт
Хариулт
2022-09-21 13:46

Шилэн ЦОГОО намын нөхдөд өө шаардлага тавьж чадахгүй нь ойлгомжтой

Зочин
Зочин
2022-09-21 14:36

У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар бол анархистууд, хэзээ ч хууль мөрдөж сураагүй нохдууд лдаа.

Зочин
Зочин
2022-09-21 17:20

Угаасаа худ�##� гарууд яаж япваад иймэрхүү юмнуудыг

Зочин
Зочин
2022-09-21 21:49

Хүүк бол ЯДАРГАА л гэх байлгүй

Холбоотой мэдээ

Back to top button