Нийгмийн

Асрамжийн газрын таван хүүхэд тутамд нэг өндөг ногдож байна

Асрамжийн газрын хүүхдийн хоолны төсвийн 2013 онд тогтоогдсон хэмжээ хэвээр байна. Тодруулбал, нэг хүүхэд өдөрт ердөө 5500 төгрөгийн хоол хүнс идэж буй.

Одоогоос есөн жилийн өмнө батлагдсан асрамжийн газрын хүүхдийн хоолны төсөвт нэг өндөгийг 280, кг махыг 8600, сүүг 1500, гурил 900, будааг 1800 төгрөгөөр авч байхаар тусгаж өгсөн байгаа юм. Энэ зохицуулалт одоог хүртэл өөрчлөгдөөгүйн улмаас асрамжийн газрын хүүхдийн хоолны хүрэлцээ муу, хангалттай хэмжээнд хүрэхгүй байна.

Одоогийн зах зээлийн ханшаар нэг өндөг 500, кг мах 10,000, будаа 5000, сүү 3000 төгрөгийн үнээр худалдаалагдаж буй. Үүнээс харахад асрамжийн газрын хүүхдийн хоолны төсвийг дахин шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин..
зочин..
10 сар 12, 2022 12:36

Төрийн нүд юу харна вэ, төр түмэн нүдтэй гэдэггүй билүү???

Холбоотой мэдээ

Back to top button