Энтертайнмент

“Хийморь” УСК Оскарын “Шилдэг гадаад кино” номинацид нэр дэвшлээ

Төрийн соёролт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилэг найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг кино нь албан ёсоор “Шилдэг гадаад кино” номинацийн жагсаалтад орлоо. Тодруулбал, уг номинацид энэ жил 93 шилдэг гадаад киног шалгаруулан авсан бөгөөд Монгол улсаас “The Steed” буюу “Хийморь” киног нэр дэвшсэн талаар hollywoodreporter сайтад мэдээлжээ.

Монголчуудын ахуй соёл, монгол морины хийморь монгол эрийн сүр сүлдтэй хэрхэн холбогддог тухай өгүүлэх уг киног гурван жилийн турш бүтээсэн бөгөөд хоёр зун дамнан зураг авалтаа хийсэн гэдэг. Киноны гол дүрд 10 настай хүү Э.Ариунболд, МУАЖ П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд МУСТА Ц.Цэрэнболд, Н.Ялалт, Э.Тодгэрэл, Г.Эрдэнэбилэг, OXУ-н гавьяат жүжигчин Василий Мищенко,Казахстан улсын ардын жүжигчин Айдос Бектемир,Казахстан улсын гавьяат жүжигчин Нурлан Алимжанов,нарын жүжигчид тогложээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Т.САНТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button