УЛС ТӨР
Б.Бат-Эрдэнэ: 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна

Засгийн газрын хуралднаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ: "2023-2025 оныг Монголд зочлох жил болгон албан ёсоор зарлалаа. Ингэхдээ тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг хийж байна. Үүнд аялал жуулчлалын холбоо болон компаниуд идвхтэй оролцож байгаа. Жуулчдын тоо бага байгаа гурван шалтгаан байна. Үүнд,
- Гадагшаа буюу олон улс руу чиглэсэн маркетингийг манай улс хийхгүй
- Нисэхийн либералчлал хийгдэхгүй
- Олон орны жуулчдад тохирсон үйлчилгээг үзүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Ирэх гурван жилийг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулж аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахалж, засгийн газрын гишүүн сайд нар маань бүгд оролцон ажиллаж байна" гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХИЙТЭЙ ГАР БАЙНАА ХӨӨШ ХАМАА НӨГӨӨ САМАРЧДААС МИНЬ СУРАГ АЛГАА ЯАВ ХӨ 80 ХУВЬ НЬ ЧАД УУ? ЗАРЛААД ИРДЭГ ЖУУЛЧИН БОЛ САЙХАН МАШ САЙН НЬ ЭНЭ ХӨГШӨӨН ЖААХАН АМЬДРАЛТАЙ БҮЛТЭРНЭ ҮҮ? ЖУУЛЧДАА АВАХ БЭЛТГЭЛЭЭ ХАНГАСАН УУ? ЧИ ХАРИН ГОЁ ӨӨДРӨГ ДЭВРҮҮН ГАР ЮМАА УРАГШАА ХАМАА
Нүхэн 00 яахаа кккк