УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайг шалгах түр хороо ажиллаад эхэлчихсэн

УИХ дахь МАН-ын бүлэг 10.00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдсан бөгөөд хэлэлцэгдсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Хоёр асуудал хэлэлцсэн.

Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний буюу гэрээний, үнийн мэдээллийг ил тод болгох үүднээс нэгдүгээр сарын 01-нээс өмнө Уул уурхайн биржийн тухай хуулийг баталж гаргана. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа.

Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүн ялангуяа нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ярьж байгаа. Засгийн газраас энэ чиглэлд анхаарч байна. Ганболдоор ахлуулсан түр хороо гараад ажиллаад эхэлчихсэн.

Гуравдугаарт, уул уурхайн чиглэлийн төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулах шаардлага бий. Энэ чиглэлээр Засгийн газраас хоёр төсөл өргөн барьж байна. Нэгийг нь өмнө нь өргөн барьсан. Нөгөөг нь буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өнөөдөр Засгийн гараас өргөн барьж байгаа" хэмээлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө дараах зүйлсийг ярилаа.

"Ипотекийн зээлийг хойшлуулахаар дараа дараагийн зээл олголтод сөргөөр нөлөөлж байгаа. Иймээс УИХ Төрийн мөнгөний тухай хуулийг батлахдаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ипотекийн зээлийг хуучнаар нь төлөлт хийхээр баталсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-11-21 13:36

улсаа худ�##�даж л идэцгээхээс өөр арга эд нарт угаасаа байхгүй. Дандаа нууц зүйлс хийнэ, ил олигтой бизнесгүй, бодвол хулгайлж олсон мөнгөөрөө бизнес дээрэмдэх, хэвийн явуулж байсан мөнгөгүй компаниудыг авч мөнгө олж байгаа юм шиг харагдахыг л хичээж байгаа байхдаа. Ээлжлээд л хэсэг хэсгээрээ жүжиг тоглоно. Жүжигт дүр аваад тоглох болохоороо жигтэйхэн сайхан уран цэцэн гацахгүй болоод л урсгаад л бэлтгэлээ сайхан ханганаа гарууд.

Зочин
Зочин
2022-11-21 13:37

ТӨРД хулгай нүүрлэчихээд зөвхөн нүүрсний хулгайг онцолж жүжиглээд нэмэргүй ТӨРД хулгай газар авсан байж яаж эрүүл ухаан ариун ёс суртахуун шударга ёсоор улс орноо удирдах вэ ? Яаж хууль ёсоо сахуулах бэ ?Энэ урд өмнө түүхэнд байхгүй завхр�##�ыг эд нар яаж өарсдийгөө засах вэ ? Ийм худлаа юманд итгэх гэж үү ?

Зочин
Зочин
2022-11-21 13:37

Одоо сайхан цайруулах механизмаа хийж байн уу муу хулгайчууд.одоо хэн хэнийг хахуулдах вээ гээд баас нь гарах гээд гуйж яваа даа

Зочин
Зочин
2022-11-21 13:38

Эрдэнэтийг ш�##�гана, хулгайтай тэмцэнэ гэж бөөн сүр дуулиан болсноо өөрсдийнхөө хүний, өөрсдийн ашиг сонирхлыг шургуулаад л өнгөрсөн, Манантай тэмцэж бна гэж өөрсдөө бүх эрх мэдэлд суугаад улс орон элгээрээ мөлхөж бна, одоо урд хил нээгдэх сургаар нүүрсэнд монополь болж өмнө тогтсон сүлжээг өөрсдийн мэдэлд авах гэсэн санаарх�##�... эрх мэдэл нь бгаа болохоор хэдэн хүнээр туг тахиад л өөрийн болгох биз.

Зочин
Зочин
2022-11-21 13:39

Сонгууль дөхөөд ирхээр нэг их ажилсаг болдогоо больвол яасийн. олон жилийн өмнөөс ингэж байхгүй яасийн

Зочин
Зочин
2022-11-21 13:39

Үнэн үү үнэн бол сайн л бна

Зочин
Зочин
2022-11-21 13:41

Нүүрсний жинхэнэ хулгайч нараа олох хэрэгтэй.ЭТТ онц байд�##� тогтоож байна гээд Жавхлан өөрийнхөө төрийн нарийн бичгийн даргыг тавьсан нь өөрөө асууд�##�.Гэм зэмгүй хүмүүсийг хилс хэрэгт түлхэж ч болзошгүй гэж хардаж бна.

Зочин
Зочин
2022-11-21 13:59

хулгайч нараас мөнгөө авч өрөө төлөөч дээ

Зочин
Зочин
2022-11-21 15:01

Энэ Сүхбаатар гэж худлаа ярьж хөгшин хүүхэн эргүүлэхээс өөр шидгүй нөхөр юу вэ. тэр түгэрэлийн ажлаа хийгээч ямарч чадваргүй м�##�

Зочин
Зочин
2022-11-21 15:02

Та нар хуюийн хэвшлийн бизнесийг булааж байхаар наад хулгайгаа цэгцэл

Иргэн
Иргэн
2022-11-21 17:20

Нүүрсний хэргийг олон түр хороо хэсэг ш�##�гах буруу байхаа.мафууд гарах гарцууд л нэмэгдэж холбоо сүлбээ хүрээ нь өргөжих гар хөлүүд нь орчих бий хардаж байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button