Нийгэм мэдээ

Дархан-Уул: Хяналтын камераар зөрчил илрүүлж хариуцлага тооцож эхэллээ

Дархан хотод хяналтын камераар зөрчил илрүүлэн хариуцлага тооцдог болжээ. Тодруулбал энэ тухай Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газраас мэдэгдэл хийж олон нийтэд анхааруулсан байна.

Тухайлбал, хяналтын камер ашиглаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбай, олон нийтийн газар, уулзвар, гарц болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж, холбогдох хуулиар тодорхой хариуцлага оногдуулж шийтгэлийн хуудас илгээж эхэлжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас болон түүнтэй адилтгах хэрэгсэл ашиглаж байсан нь нотлогдвол Зөрчлийн тухай хуулиар 20,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ym hogjoood bhad tsgdaa nariinhaa ajliig hylbarchilsan ym hiih heregtei

Зочин
Зочин

Би лав хувьдаа дэмжиж байна

Зочин
Зочин

зөв 20000 багадаж байна илүү өндөр байх хэрэгтэй байна машин олигтой жолоодож чадахгүй байж утасаар ярих бүүр тоглоом тоглоод явж байдаг энэ бол арай даварсан эргүүнүүдийн хийж байгаа үйлдлэл яланггуяа авгай хүүхнүүд бүүр ч тэнэг самбаачилах арга нь удаан тэгээд тэрийгээ мэдэхгүй байж утас ухна хэлэх ч муу үг олдохгүй байдаг новш гэж шууд 50000 эсвэл эрхийг нь 3 сараар хасах хэрэгтэй

Зочин
Зочин

хялбарчилсан хариуцлагатай л хандаж чадвал зүгээр юм биш үү дээ

Зочин
Зочин

boljiiishdeeeee owoooo dooo

Холбоотой мэдээ

Back to top button