Нийгэм мэдээ
Хөлдсөн автомашиныг 70-200 мянган төгрөгөөр асааж байна

Цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор хөлдсөн машин асаалгах дуудлага нэмэгджээ. Бид дуудлагаар машин асаах үйлчилгээ үзүүлдэг засварын газар болон хувь хүмүүстэй холбогдож үнийн мэдээллийг тодрууллаа.
Автомашины марк, оврын хэмжээнээс хамаарч үнэ өөр өөр байна. Мөн байршлаас шалтгаалан үнийн дүн ч өөрчлөгддөг аж.
- Суудлын жижиг автомашиныг: 70,000-80,000 төгрөг
- Дунд оврын автомашиныг: 80,000-100,000 төгрөг
- Ачааны машиныг: 150,000-200,000 төгрөгөөр асааж байна.
Дээрх үйлчилгээ эрхлэгчид дуудлага ихээр ирж байгаа тул 4-5 машины дараа буюу тодорхой хугацаанд хүлээгдэхээр байгааг онцлон хэлж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэтэй юмаа
saihan setgeliin hariud shar tos gedeg biz dee. Ajil uils chini bitej yavnaa
Зудаар нохой зоолногэж манаыхан юмыг мөнгөөр тооцохдоо үнэн гаргуу юмдаа туслаад өгөхөд тиым хэцүү юу
Их үнэтэй аймаар юм бэ
Үнэтэй бол хөлдөөл байж дээ
Тулаад ирбэл тэгээд үнэ хамаагүйл дуудаж таараа