Нийгэм мэдээ

БШУЯ: Сурагчдын амралтыг наашлуулах боломжгүй

Цаг агаар огцом хүйтрэхтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, энэ сарын 28-ны өдөр ЕБС, цэцэрлэгийн сургалтыг цахимаар явуулсан билээ. Өөрөөр хэлбэл, сургууль цэцэрлэгийн багачууд өнөөдрөөс хичээлдээ хэвийн явж эхэлж буй. Тэгсэн ч хүйтний эрч, түгжрэл буураагүй буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй хэвээр.

Энэ асуудлуудыг дагаад сурагчдын амрах хугацааг наашлуулж арванхоёрдугаар сарын 01 болгох тухай асуудал ч нийгмийн сүлжээнд хөндөгдөж эхлэв. Хэрэв энэ асуудал дэмжигдвэл сурагчдын амралт 14 хоногийн өмнө эхлэхээр байсан юм.

Энэ асуудлаар БШУЯ-аас тодруулахад: "Энэ асуудал хөндөгдөөгүй байна. Цаашид ч үгүй байх. Тодруулбал, сурагчдын амрах хугацааг наашлуулах боломжгүй. Сурагчид заасан хугацаанд буюу арванхоёрдугаар сарын 17-ноос төлөвлөсөн ёсоор амарч эхэлнэ" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг л биш ээ. Өвөл боллоо гээд хичээлд явуулахгүй. Хүүхэд харах хүнгүй гээд ажил хийхгүй . Тэгээд одоо яах вэ. Халамж нэхээд л шүүмжлээд л зүгээр хэвтээд байх уу

Зочин
Зочин

Хоцрогдолыг нөхөх гэж хэдэн багш нар яаж зүдэрч бна юм хүлээж авахаа больсон хүүхдүүд уур омогтой хүүхдээ өмөөрсөн эцэг эхчүүдийн дунд багшлах хүн олдохоо болих нээ

Зочин
Зочин

Ямар дураараа юм бэ, дэмжихгүй. Хичээлийн хөтөлбөр, төлөвлөсөн шалгалт шүүлэг, шинээр үзэх хичээл нтр гээд олон ажил байдаг шүү багш нарт. Зүгээр л дур зоргоороо аашлах болжээ...

Зочин
Зочин

дэмжихгүй ээ буцаад амралт дуусаад орох үе нь 3,4 ес тачигнаж байна тэгхээр дэмий байхаа, одоо амралт нь яг ес эхлэхээс өмнө амраад 4 ес дуусхад орно тэгхээр амралт наашлуулаад дэмий

Зочин
Зочин

Боловсролын салбарын хөтөлбөр чинь эцэг эхчүүд, хүмүүсийн саналаар шийдээд байдаг зүйл биш шүү. Томчууд нь жоохон тэвчээртэй, хариуцлагатай байцгаая. Хүүхдээ ирээдүйд биеэ даасан, амьдралын багахан асуудалд нурж унаад байдаггүй хүн болгоё л гэж бодож байвал багаас нь бага зэрэг хүйтэн халуун мэдрүүлсэн нь дээр. Эцэг эхчүүд насаараа дэргэд нь байж, юм бүхнээс хамгаалж чадахгүйгээс л хойш.

Зочин
Зочин

Хууль дүрмийн дагуу амьдарч сурцгаагна уу. Дураараа Сумъябазар шиг аашилж болохгүй.

Холбоотой мэдээ

Back to top button