Нийгэм мэдээ

Хоёр настай О.Нандин охин ард түмнээсээ хандив хүсэж байна

О.Нандин охин 2020 онд мэндэлсэн одоо хоёр настай. Тэрбээр төрөлхийн шээсний сүв, үтрээ, хошного нэг сүвтэй гэж оношлогдсон бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр сүв салгах, хошного буулгах хагалгаанд орсон ч амжилтгүй болжээ.

Тиймээс Солонгос улсын эмнэлэгт хандаж хагалгаа хийх боломжтой гэсэн хариуг авсан байна. Түүний хагалгааны зардалд урьдчилсан байдлаар 400 сая төгрөг зарцуулагдах болсон тул ийн ард түмнээсээ туслаж хүсэж байгаа аж.

Цаашид О.Нандин охин 3-4 хагалгаа давтан хийлгэх заалттай юм байна. Тиймээс эмчилгээний зардалд их мөнгө зарцуулагдах тул ийн хандив хэсэж байгаа тухай түүний ар гэрийнхэн учирлаж буй.

Хандивын данс: 5070117216 ээж Г.Наранбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button