Нийгэм мэдээ
Дархан-Уул аймгийн ОБГ: Эрэн хайж байсан хоёр хүний цогцсыг түлшний савнаас олсон

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн түлшний агуулахад арванхоёрдугаар сарын 1-нд гал түймэр гарсан.
Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсан бөгөөд найман цаг нэмэлт хүч дуудан ажилласны эцэст бүрэн унтраасан юм.
Түймэрт ШТС-ын нэг ажилтан нас барсан бол хоёр ажилтныг эрэн хайж байсан юм. Энэ асуудлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас тодруулахад “Устай холилдсон 450 тонн түлш бүхий савыг соруулж дууссан. Эрэн хайж байсан хоёр хүнийг тухайн түлшний савнаас нас барсан байдалтай олж цогцсыг холбогдох газарт хүлээлгэн өгсөн. Эрэн хайх ажиллагаа арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 12 цагт өндөрлөсөн" гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХАЙРАН САЙХАН ХҮМҮҮС ЭНЭ ГАЗАР ХАБ ЯМАР ХЭМЖЭЭНД БАЙГАА НЬ ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ.ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЭЛЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ АЛБАН ТУШААЛТНЫГ ШИЙТГЭЭД Ч ХҮМҮҮС ХАЙРАН АР ГЭРТ НЬ ГҮГ ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
УБ хотын байр.. буудал дээр бгаа бүх ШТС ыг хотоос гаргах хэрэгтэй шүү
Үнэхээр харамсалтай байна хайран сайхан залуус минь
Аюулгүй байдал гэдэг зүйлийг ажил болгож ажилчиддаа болон техник технологи гээд бүх зүйл дээр мэдээлэл сургалт ордог хэлбэрлүү орж ажилмаар байна
Маш том кэйс болж үлдлээ. Үүнээс сургамж авч цаашдаа аюулгүй байдал дээр маш сайн тулгуурлан ажилаасай
Guneee emnegenl ilerhiiley
Нэгэн сайхан залуухан чадварлаг боловсон хүчин тэнгэрт дэвшсэн байна. Үнэхээр харамсалтай
Хайран сайхан залуучуудын минь хайран амь харамсалтайгаар эрсдлээ. Маш их харамсаж бна.
Харамсалтай юм, гэхдээ нярав нягтлан бодогч, манаач 3 юу хийж явсан байх уу. Өдөр тутам хийдэг ажил нь мөн үү, хүлээсэн үүрэг нь мөн үү.