Нийгэм мэдээ

ЦЕГ: Жагсаалыг албадан тараахаар нэмэлт хүч дуудсан

Төв талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж буй иргэдийн жагсаалын нөхцөл байдалтай холбогдуулан ЦЕГ болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн төрийн нарийн бичгийн дарга П.Сайзориг мэдээллийн эхэнд дараах агуулгыг танилцууллаа.

Тодруулбал, "Иргэддээ жагсаал цуглаантай холбогдуулж мэдээлэл хүргэхээр хурал хийж байна. Иргэд ээ, залуучууд аа, нөхцөл байдал хүчирхийллийн аргаар, тайван бус хандах нөхцөл үүсээд байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуух эрхээ хууль тогтоомжийн хүрээнд эдлэх ёстой. Гэтэл хуулиас давах, хүчирхийллийн шинжтэй үйлдэл сүүлийн хэдэн цагт гараад байна.

ХЗДХЯ, ЦЕГ-аас иргэдийнхээ эрхийг хүндэтгэж байна. Гэвч энэ жагсаал маань анхнаасаа хууль ёсны дагуу зөвшөөрөл, бүртгэл хийгээгүй, иргэдийн аюулгүй байдал хангаагүй. Холбогдох албаныхан хуулийн хүрээнд байхыг уриалж байна. Далимдуулж нийгмийн журмыг бүлэглэн зөрчих сэдэл санаа ажиглагдаад байна.

Шинэ жилийн гацуур модыг шатаасан иргэн мансууруулах бодис хэрэглэсэн байсан. Жагсаалын зорилгыг өөрчлөх нөхцөл байдал үүсээд байна. Залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хуулийн байгууллагад шалгуулж байгаа нөхдүүд үймүүлэх, замын хөдөлгөөн хаах зэрэг үе шаттай ажиллагаа явагдаад байна.

Тэгэхээр Үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байхыг хүсч байна. Насанд хүрээгүй хүүхдүүд их байна, ар гэрийнхэн анхаарал хандуулахгүй бол цаг орой болж эмх замбараагүй байдал, хатуу биет шидэж байгаа тул гэмтэх, хохирох эрсдэл өндөр байна. Зургаан алба хаагч, дөрвөн иргэн гэмтэж, бэртсэн. Нөхцөл байдал амаргүй байна. Эгэл жирийн иргэдийг татан оролцуулсан, өдөөн хатгаан үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Аливаа жагсаал цуглаан Нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авдаг, энэ бол бүртгүүлээгүй жагсаал учраас албадан тараах захирамж гарлаа. Жагсаалыг хоёр цагийн дотор татан буулгана. Хуулинд заасны дагуу албадан тараахаар боллоо. Иргэдийг хамтран ажиллах, хууль зөрчихгүй, хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг уриалж байна. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин хн
Зочин хн
2022-12-05 20:52

ШААРДЛАГЫГ НЬ БИЕЛҮҮЛЖ ОРДОН ГЭХ ШОРОНД ХОИГДСОН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ГЭХ, САЙД ДАРГА ГЭХ ШОРОНГИЙН ХУЛГАЙЧДЫН НЭРСИЙГ НЬ НҮРС ХУЛГАЙЛСАН ХЭРГЭЭР НЬ НЭРИЙГ НЬ ЗАРЛААД ӨГ,

Холбоотой мэдээ

Back to top button