Улс төрийн мэдээ

Онц байдал тогтоох нь: Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хэлэлцэж, дараах үйл явц өрнөнө

Төв талбай дахь жагсаал хурцадмал байдалд шилжсэнээр УИХ-ын чуулган цахимаар хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Онц байдал тогтоох асуудлыг хэлэлцэж, саналаа ҮАБЗ-д хүргүүлж байна гэх мэдээлэл байгаа юм.

Онц байдал тогтоох нь Онц байдлын тухай хуулийн дагуу хэрэгждэг.

Тус хуульд онцгой нөхцөл байдал нь УИХ-ын чуулган хуралдаж байх үед болон чөлөө цагт өрнөснөөс шалтгаалж хоёр өөр зохицуулалттай байна.

Өнөөдрийн жагсаалаас үүдсэн нөхцөл байдал нь УИХ-ын чуулганы чөлөө цагт өрнөсөн. Иймд 5.5 дахь хэсэгт "УИХ-ын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана" гэж заажээ.

Иймд эхлээд ҮАБЗ хуралдана, түүний зөвлөмжөөр Ерөнхийлөгч зарлиг гаргах зохицуулалттай байна.

Яг одоогоор УИХ-ын чуулган хуралдаж, Онц байдал зарлах зөвлөмжөө ҮАБЗ-д хүргүүлээд байгаа тухай мэдээлэл ирсэн. Иймд хуулийн дагуу Ерөнхийлөгч эцсийн зарлигийг гаргахаар буй.

Харин Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа УИХ хэлэлцэж, долоо хоногийн дотор батлах эсвэл хүчингүй болгох шийдвэрийг гаргах зохицуулалттай. Хэрэв УИХ зарлигийг баталбал Онц байдал тогтоно гэсэн үг.

Тэгвэл, Онц байдал зарласан нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ

Энэ нь мөн хоёр өөр хуулийн заалттай байна.

Хэрэв "Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал тохиолдсон" бол:

Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр онц байдал тогтоосон бол дор дурдсан онцгой арга хэмжээ тогтоож болно:

1/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт зорчих, орох, гарах онцгой журам тогтоох;

2/улсын онц чухал болон хүн амын амьжиргааны хангамжийн объектуудыг хүч нэмэгдүүлэн хамгаалах;

3/хууль тогтоомж зөрчиж зохион байгуулсан жагсаал, цуглаан, олон нийтийн бусад арга хэмжээг хуульд заасан арга, хүч хэрэгслээр шууд албадан тараах;

4/ажил хаяхыг хориглох;

5/тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, тэдгээрт үзлэг хийх;

6/аж төрөхөд нэн аюул бүхий нутаг дэвсгэрээс хүн, мал, амьтан, эд баялгийг түр нүүлгэн шилжүүлэх, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тэднийг аврах, хамгаалах, орон байр, хүнс тэжээлээр хангах асуудлыг зохион байгуулах, шаардлагатай гэж үзвэл хүнс тэжээл, бусад нэн хэрэгцээт зүйлийг хуваарилан олгох, түүнд хяналт тавих журам тогтоох;

7/хорио цээр тогтоох, хүн, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчинтэй тэмцэх шаардлагатай бусад арга хэмжээ авах;

8/онцгой нөхцөлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах зорилгоор улсын нөөц, төрийн өмчийн болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл, хүнс тэжээлийн нөөцийг дайчлах, шаардлагатай гэж үзвэл бусад аж ахуйн нэгж, байгууллагын нөөцийг дайчилж нөхөх олговор, үнийг төлөх;

9/улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагад тусгай дэглэм тогтоож мөрдүүлэх арга хэмжээ авна.

Харин "Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон" гэж үзсэн бол:

1/нийтийн эмх замбараагүй байдал бий болгож хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явуулсан буюу явуулж байгаа байгууллагыг тараах, бүлэг хүмүүсийг албадан тараах, албадан саатуулах, тэдгээрийн зэвсэг, техник хэрэгслийг хураан авах;

2/хөл хорих, өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий байгууллагаас тусгайлан олгосон зөвшөөрлийн болон иргэний үнэмлэх,түүнтэй адилтгах баримт бичиггүйгээр гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хоногийн тодорхой цаг хугацаанд зорчихыг хориглох. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг цагдаа буюу цэргийн эргүүл хөл хорих цаг дуустал, иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиггүй бол хэн болохыг нь тогтоох хүртэл, гэхдээ 72 цагаас илүүгүй хугацаагаар албадан саатуулах, шаардлагатай гэж үзвэл албадан саатуулагдсан хүний бие, авч яваа эд зүйлд үзлэг хийх;

3/шаардлагатай гэж үзвэл иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг шалгах, галт зэвсэг, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох бусад зүйлийг хууль бусаар авч явах буюу хадгалж байгаа, эсхүл хэрэглэж болзошгүй гэж үзэх үндэслэл байгаа бол иргэдийн бие, орон сууц, тээврийн хэрэгсэл, эд зүйлд үзлэг хийх;

4/олшруулах болон дуу авиаг чангаруулах техник хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах буюу хориглох, шаардлагатай бол түр хураан авах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхүл онц байдлыг цуцлах хүртэл үйл ажиллагааг нь зогсоох;

5/холбооны хэрэгсэл ашиглах тусгай журам тогтоох;

6/нийтийн эмх замбараагүй байдлыг арилгахад саад учруулж буй улс төрийн нам, эвсэл холбоо, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг зогсоох;

7/онц байдал зарласан нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй оршин сууж байгаа бөгөөд онцгой дэглэм сахиулахад саад учруулсан этгээдийг байнга оршин суух газарт нь, эсхүл онц байдал тогтоогоогүй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж рүү албадан гаргах;

8/зэвсэг, галт хэрэгсэл, хүчтэй үйлчлэх химийн хорт бодис, согтууруулах ундааны зүйл худалдах, тараахыг хориглох;

9/иргэдийн эзэмшилд байгаа галт болон хүйтэн зэвсэг, галт хэрэгсэл, аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн технологид хэрэглэдэг тэсэрч дэлбэрэх, хүчтэй үйлчлэх химийн хорт болон цацраг идэвхт бодис, сургалтын зориулалттай байлдааны зэвсэг, техник хэрэгслийн ашиглалтад хяналт тогтоох, шаардлагатай гэж үзвэл ашиглалтыг зогсоох буюу тэдгээрийг түр хураан авах арга хэмжээ авахаар тусгажээ.

Иймд дээрх хоёр нөхцөлийн аль нь үүссэн гэж ҮАБЗ үзсэнээс авах арга хэмжээ нь шалтгаалахаар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-05 21:42

Огцор

Зочин
Зочин
2022-12-05 21:49
Reply to  Зочин

Ул минь чи юугаа ч ойлгохгүй байж автоматаар цээжилсэн ганц үгээ тоть мэт давтахаа боль

Зочин
Зочин
2022-12-05 21:53
Reply to  Зочин

Hachin ynhanmn z##l

Иргэн
Иргэн
2022-12-05 22:07

Зссс. Сүржин гэж, ямар юмны хөл хорио вэ?

Зочин
Зочин
2022-12-06 09:44

Эмч, багш, цагдаа хүчний ##бан хаагчдаас бусад цүнх барьж авилга нэхсэн төрөөс төрсөн тэрбумтангууд бүгд огцор

Холбоотой мэдээ

Back to top button