ДЭЛХИЙ

Шинзо Абэ: Хүний амь аврах нь эн тэргүүний зорилго байлаа

Япон улсыг Хагибис нэрт далайн хар салхи өнгөрсөн баасан /2019.10.11/ гарагт хүчтэй дайрч, багагүй хохирол учрууллаа. Чингээд ням гарагийн байдлаар тус хар салхи Японы эргийг орхиж, номхон далайг чиглэн одсон юм.

Тус улсын хэвлэлийн агентлаг NHK нийт 30 хүн нас барж, 15 хүн сураггүй алга болсон гэж мэдээлсэн. Харин Kyodo News уг тоог нэжгээд нэмэгдүүлж, 35 хүн нас барсан бөгөөл 17 хүн сураггүй алга болсон хэмээгээд буй. Хар салхинаас үүдэн асар хүчтэй аадар бороо тасралтгүй орж байсан бөгөөд, Японы төв хэсгээс хааш хаашаа 400 миль буюу 650 орчим километр зайд хамгийн хүчтэй хохирлыг учруулсан тухай Wall Street Journal дурьджээ.

Мөн 30 орчим гол ай саваа даван үерлэж, нэжгээд хөрсний нуралт үүссэн байна. Японы зүүн хойд хэсэгт амьдардаг 41 мянга гаруй өрх цахилгаангүй болсон тухай мэдээ бий. Өнөөдрийн байдлаар метро тээврийн үйлчилгээг сэргээж, бүс нутгуудын онцгой байдлыг ээлж дараалан цуцалж байна.

Үүссэн нөхцөл байдлын талаар тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ, "Асар хүчтэй шуурга болж өнгөрлөө. Хүний амь аврах л нэн тэргүүний зорилт болоод байна” гэж хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button