Гадаад мэдээ
Турк: Чанаргүй барилга барьсан хэрэгт 113 хүнийг баривчилна

Турк, Сири улсуудад болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд амь үрэгдсэн хүний тоо 33,000 даваад байна. Үүнтэй холбогдуулж Туркийн эрх баригчид чанаргүй барилга барьсан барилгын компаниуд, туслан гүйцэтгэгчид, хүлээн авсан мэргэжлийн хяналтын албаны 113 хүнийг баривчилж, хатуу шийтгэл оноох шийдвэр гаргажээ. Одоогийн байдлаар тодорхой эрх бүхий 12 хүнийг баривчлаад байгаа аж.
Олон хүний амь үрэгдэхэд хүрсэн чанаргүй барилга барьсан этгээдүүдийн хэргийг шүүхээр шийдвэрлэнэ гэдгийг Туркийн Дэд Ерөнхийлөгч Фуат Октау мэдэгдсэн юм. Иймд прокурорууд нотлох баримт болгож барилгын ажилд ашигласан материалын дээжийг нурсан барилгуудаас цуглуулж эхэлжээ.
Одоогийн байдлаар газар хөдлөлтийн үеэр 25 мянга орчим барилга бүрэн нурж, сүйдээд байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улсын комисс гэх авилгачид айж явбал зүээрдэээ