Нийгэм мэдээ
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо: Шинийн 1-ний өглөө төв талбайд жагсана

Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон иргэдийн төлөөлөл буюу "ТҮЦ"-ээр амь зуугчдын холбоо"-ноос нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Тэд:
- Бид өнгөрсөн хугацаанд Төр засгаас юу ч гуйлгүй амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Гэтэл эрх баригчид солигдох бүрд ТҮЦ ажиллуулдаг биднийг гадуурхаж, тохуурхаж, басамжилж буйд гомдолтой байна. Тиймээс дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1000 гаруй иргэдийнхээ амьдралын эх үүсвэрийг устгах гэж буйг эсэргүүцэж тэмцэх болно.
- БГД-ийн Засаг дарга захирамж гаргахдаа хэт нэг талыг барьсанд гомдолтой байна.
- 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн атлаа хэсэг хүмүүсийг ядуусын эгнээ рүү түлхэж байна.
- Ерөнхийлөгч ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж бидний асуудалд анхаарах хэрэгтэй.
- ТҮЦ-т хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмц!
- Бидний эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 21-ний Шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийг Төв талбай дээр зохион байгуулна. Талбай дээр идээ засаж, золгож, амьдрах болно зэрэг асуудлуудыг хөндлөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУУЗАА ЯАЖ ЖИГНЭХ ВЭ? ГЭР БАРИАД ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БУУЗ БАНШАА БОЛГОЖ ИДЭЭРЭЙ ТЭГЭЭД ХАЖУУГААР ТҮЦЭЭ АЖИЛЛУУЛААД ӨГӨӨРЭЙ АМЖИЛТ ТҮЦЧИНГҮҮДЭЭ САНАСНАА ХИЙГЭЭРЭЙ ХҮҮХДҮҮДЭЭ
ТҮЦ-нийхээ эргэн тойроны баас, шээс, бөөлжис, хогоо өдөрт нэг удаа ч гэсэн цэвэрлэчихдэг болоосой.
ТҮЦ-ээр та нар амь зуухын тулд монголчууддаа бохир заваан нөхцөлд үйлчилгээ үзүүлж хорлож байж юун даварсан юм. ТҮЦ- ийг бүрмөсөн болиулах ёстой