Д.Одбаярын ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаад ГУРВАН сар өнгөрлөө

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дууссан ч, ажилласаар байна. Тодруулбал, бүрэн эрхийн хугацаа өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дууссан бөгөөд өдгөө бүр гурван сар өнгөрөөд буй юм.
Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд санал болгож, нэр дэвшүүлэн цэцийн гишүүнээр томилуулж байсан билээ. Хуулиараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн нь зургаан жилийн хугацаанд ажиллах ёстой. Зургаан жилийн хугацаа нь дуусаад гурван сар өнгөрч байна гэсэн үг.
Одоогийн есөн гишүүнээс хамгийн түрүүнд Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа нь энэ юм.
Үндсэн хуулийн цэцэд нийт есөн гишүүн байдгаас гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Д.Одбаярын хувьд УИХ-аас сонгогдсон гишүүн юм.
Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон үед санал болгосон байгууллагаас нь дараагийн хүнийг нэр дэвшүүлж УИХ-аар томилдог.
3 дугаар зүйл. Цэцийг байгуулах журам:
- Цэцийн гишүүнийг нөхөн томилохдоо орон гарсан гишүүнийг урьд томилох санал болгосон эрх бүхий байгууллага, албан тушаалтан саналаа арван дөрвөн хоногийн дотор гаргах бөгөөд түүнийг Улсын Их Хурал гуч хоногийн дотор шийдвэрлэнэ.
Д.Одбаярын оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал анхаарал татаад удаж буй. Түүний оронд Ц.Нямдоржийг ирнэ хэмээн яригдаад ч удаж буй билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгзөг илэгч.
Ямарч байсан илээд тааша## авч чадсан, эр хурга
Ц##ин хөлсийг нь буруутай этгээд төлөх ёстой шүү. Татварын мөнгөнөөс төлөх ёсгүй. Эдийн засгийн , улс төрийн энгийн зарчим шүү.
монгол ер нь хууь цааз гэж байна уу цэц хуулиа хэрэгжүүлэхгүй бол хэн монголд хууль ёсыг дагаж мөрдөх юм бэ? ёс суртхууны эрх байхгүй энэ хүн өдий болтол сууд##даа суусаар байгаа юм уу ##ь эро х##агдах ёстой эсвэл өөрөө огцрох ёстой юм биш үү нүдний булайнуудаа
######уулаач ээ энэ хэдэн эргүү новшнууд аа
Зайлаач
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг ард түмний шүүлтүүрээр сонгох хэрэгтэй ##ь 1 намын тавиулууд намдаа үйлчлэхийг харсаар байх уу.
Гэвч тэр базсаар...