ДЭЛХИЙНИЙГЭМ

Ажлаас халшрах хам шинж цар тахлын үеэс өндөр түвшинд хүрчээ

“Future Forum”-аас явуулсан дэлхийн судалгаагаар өнгөрсөн оны сүүлээр ажлын байрын стрессээс үүсэлтэй сэтгэцийн болон бие махбодийн ядаргааны түвшин цар тахлын үеэс нэмэгдсэн байна.

Дэлхий даяар хөдөлмөр эрхэлж буй хүмүүс урд өмнө нь байгаагүй ихээр ядарч байгаа ажээ. Оффисын ажил эрхэлдэг нийт иргэдийн 40 хувь нь цар тахлын дараа ажлаас халшрах хам шинж буюу “burnout”-д нэрвэгдсэн байна.

Ингэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ажлаасаа халшрах шинж тэмдэгтэй байжээ.

Түүгээр ч зогсохгүй насны байдлаар нь авч үзвэл 30-аас доош насны ажилчид 30 ба түүнээс дээш насны ажилчдаас илүүтэй ядарч туйлдаж буй аж. Мөн АНУ-аас бусад орнуудад ажлаас халшрах, шантрах явдал хурц түвшинд хүрсэн хэмээн дээрх байгууллагаас мэдээлжээ.

ДЭМБ-аас тодорхойлсноор ажилчдын ядарч туйлдаж буй байдалд эрчим хүчний хомсдол, сөрөг сэтгэл хөдлөл нэмэгдсэн тул ажлаасаа оюун санаагаараа хол байхыг хүсэх, ажлын үр ашиг огцом буурах гэх мэт шинж тэмдэг, мэдрэмжүүд нөлөө үзүүлж байгаа аж.

Цар тахлын дараа ажлын байранд сууж ажиллах нь олон нийтийг стресстүүлж байгаа бол “уян хатан” ажилд орох нь ядрах, улмаар ядрахаас урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

Тус байгууллагын судлаач Брайан Эллиотт “Ажилтнууд долоо хоногийн хэдэн өдөр оффис дээрээ ирэхийг шаардах бус тэдэнд ажилдаа төвлөрөх цаг хугацааг хэрхэн гаргаж өгөхөд ажлын уян хатан хуваарийн ашиг тус нь оршдог. Уян хатан хуваарь нь компанийн дотоод соёлыг сайжруулдаг” гэжээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-01 09:29

Ёстой үнэн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button